БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МОНГОЛ УЛС ЮНЕСКО-ГИЙН ДЭЛХИЙН ӨВИЙН ХОРООНЫ ГИШҮҮНЭЭР АНХ УДАА СОНГОГДЛОО

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо энэ 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдсан Дэлхийн өвийн конвенцын Талуудын 25 дугаар Ерөнхий Ассамблейн чуулганаар Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдлоо.

Тус сонгуульд нээлттэй таван суудлын төлөө 12 улс өрсөлдсөн бөгөөд манай улс Армени, Бангладеш, Чех, Польш Улстай хамт тус хорооны гишүүнээр ажиллахаар болов.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын дагуу байгуулагдсан Дэлхийн өвийн Засгийн газар хоорондын хороо нь 21 гишүүн улсаас бүрддэг бөгөөд Дэлхийн өвийн жагсаалтад өв бүртгэх, хасах, бүртгэлтэй өвийн хадгалалт, хамгаалалтын асуудлаар шийдвэр гаргах, санхүүжилт хуваарилах, конвенцын хэрэгжилтийг хангах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Монгол Улс тус хорооны гишүүнээр сонгогдсоноор конвенцын хэрэгжилтийг олон улсын түвшинд идэвхтэй дэмжихээс гадна зөвлөмж, шийдвэрийн хэлэлцүүлэгт шууд оролцох боломж нээгдэж байна. Энэ нь соёлын болон байгалийн өвийн салбарын үндэсний мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Монгол Улсын нэр хүндийг дэлхийн хэмжээнд бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Энэхүү хороонд сонгогдсон нь Монгол Улсын олон улсын тавцан дахь байр суурийг шинэ түвшинд ахиулж, дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах хамтын хүчин чармайлтад манай улс идэвхтэй, жинтэй хувь нэмэр оруулж буйг бататгасан чухал үйл явдал боллоо.

Манай улс дээрх конвенцод 1990 онд нэгдэн орсон бөгөөд соёлын ангиллаар Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун ба түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Буган хөшөө бүхий хүрлийн үеийн цогцолбор, байгалийн ангиллаар Увс нуурын ай сав газар, Дагуурын тал (ландшафт)-ыг бүртгүүлсэн ба энэ нь тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүх соёл, байгалийн үнэт өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, археологийн судалгааг нэмэгдүүлэх зэрэгт хувь нэмрээ оруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЦЕГ: Банк, санхүүгийн байгууллагын нэрийг ашиглан залилах тохиолдол нэмэгдэж байна 17 минутын өмнө
УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар Б.Төгсбаярыг томилно 44 минутын өмнө
Сурвалжилга: Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна 1 цагийн өмнө
П.Амаржаргал: Улс тунхагласан өдөр бол таныг хамгаалах хуулийг баталсан өдөр юм шүү дээ 1 цагийн өмнө
МОНГОЛ УЛС ЮНЕСКО-ГИЙН ДЭЛХИЙН ӨВИЙН ХОРООНЫ ГИШҮҮНЭЭР АНХ УДАА СОНГОГДЛОО 2 цагийн өмнө
ОБЕГ: Увс аймгийн "Шинэ Улаангом зах" -д гарсан галыг унтраахаар ажиллаж байна 2 цагийн өмнө
НИТХ: Ирэх онд Нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 263.7 тэрбум төгрөг байхаар баталжээ 2 цагийн өмнө
“Ээмэг, бөгж худалдан авах гэсэн боловч залилуулчихлаа” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ 2 цагийн өмнө
Баруун болон төв, зүүн аймгуудын зарим нутгаар цасан шуурга шуурна 2 цагийн өмнө
“Халзан бүрэгтэй” төсөл ESG Catalyst шагнал хүртлээ 3 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Хүний эрх ба хүндээ ээлтэй хот” сэтгүүл зүйн бүтээлийн уралдааны сургалт болно 4 цагийн өмнө
С.Бямбацогт: ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ОЛГОХ 1 УДААГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙГ АР ГЭРТ НЬ ӨВЛҮҮЛНЭ 19 цагийн өмнө
Баянгол дүүргийн 13, 30 дугаар хороодын нутаг дэвсгэрт хоёр байршилд тохижилтын ажил дууслаа 20 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХАЛДВАР, ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ БҮХ ШАТАНД САХИХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ 20 цагийн өмнө
ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫГ “ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН”-ООР ШАГНАЛАА 21 цагийн өмнө
ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН ҮЕД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ШУУРХАЙ, ОНОВЧТОЙ ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ДААЛГАЛАА 22 цагийн өмнө
Засгийн газар хуралдаж, сурагчдын амралт болон тэргүүн шадар сайдын томилгоог хэлэлцэнэ 23 цагийн өмнө
АН татварын өршөөлийн хууль санаачилна Өчигдөр
Янжуур болон электрон тамхины татварыг 2026 оноос нэмнэ Өчигдөр
Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Өчигдөр