120 орны хамарсан Азийн анхны мега төсөл болох “Silk Way Star” шоунд Монгол улсаа төлөөлөн оролцсон дуучин И.Мишээл 112 241 саналаар тэргүүн байр эзэлсэн билээ. Үүний дараа Дуучин Ж.Мишээлийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаевын зарлигаар “Найрамдал II” зэргийн одон хүртээсэн.
Энэ талаар тэрээр өөрийн цахим хуудсандаа, "Миний бие Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевын зарлигаар “Найрамдлын II зэргийн одон” хүртсэндээ гүнээ хүндэтгэлтэй, чин сэтгэлээсээ талархаж байна.
Энэ шагнал бол Казахстан-Монгол хоёр ард түмний нөхөрлөл, соёлын гүүрийг улам батжуулахын бэлгэдэл гэж бодож байна.
Энэ хариуцлагатай шагналыг хүртэхэд Казахстан улсад амьдарч буй Монголын уугуул казах иргэд, Баян-Өлгий аймгийн казах ард түмэн маань онцгой нөлөө үзүүллээ. Та бүхний халуун сэтгэлд гүнээ талархаж байна Баярлалаа та бүхэндээ!
Silk Way Star тэмцээн надад урам зориг, шинэ зорилго, том хариуцлагыг өглөө.
Би цаашид ч хоёр улсынхаа соёлын холбоог хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж, урлагаар дамжуулан сайхан бүхнийг түгээхийн төлөө зүтгэх болно.
Казахын ард түмний халуун дэмжлэг, сайхан сэтгэл, соёл урлагт баярлалаа.
Удахгүй би шинэ казах дуугаа та бүхэндээ бэлэг болгож хүргэнэ" гэжээ