БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НИТХ: Ирэх онд Нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 263.7 тэрбум төгрөг байхаар баталжээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

  НИТХ-ын Зөвлөлийн хуралдаан  боллоо. Хуралдааныг нээж НИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлыг танилцуулав. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн З.Төмөртөмөө, Г.Ууганбаяр, О.Зундуйдорж нарын бүрэлдэхүүнтэйгээр нийт 10 асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах танилцуулав.

Ирэх оны нийслэлийн төсвийн суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг байхаар тооцон, нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 263.7 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн санд 42.6 тэрбум төгрөгөөр баталжээ. Нийслэлийн 2026 оны төсвийн төсөл Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулах, Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх замаар авто замын түгжрэлийг бууруулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өнгөрсөн онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн гэдгийг онцоллоо.

Үүний дараа Нийслэлийн 2025 оны газар ЗОХИОН байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2026 оны газар зохион байгуулалалтын төлөвлөгөөний төслийн тухай асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар танилцууллаа. Тус албанаас энэ онд газрын менежмент, газар зохион байгуулалт, газар чөлөөлөхтэй холбоотой нөхөр олговор, газрын төлбөр зэрэгтэй холбоотой нийт 1067 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь одоогоор 92.11 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа онцоллоо.

Улмаар Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хилийн заагийг тогтоох тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд хэрэгжүүлэх ТӨСЛИЙН жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хүннү хотын өөрийн эх үүсвэрээс цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай, Нийтийн тээврийн Улаанбаатар Трам (LRT) төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай, “Дулааны тавдугаар цахилгаан станц" ОНӨААТҮГ-ын дүрэмд өөрчлөлт оруулах тухай зэрэг бусад асуудлыг хэлэлцэж НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаанаар хэлэцэхийг дэмжлээ.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Сурвалжилга: Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна 34 минутын өмнө
П.Амаржаргал: Улс тунхагласан өдөр бол таныг хамгаалах хуулийг баталсан өдөр юм шүү дээ 57 минутын өмнө
МОНГОЛ УЛС ЮНЕСКО-ГИЙН ДЭЛХИЙН ӨВИЙН ХОРООНЫ ГИШҮҮНЭЭР АНХ УДАА СОНГОГДЛОО 1 цагийн өмнө
ОБЕГ: Увс аймгийн "Шинэ Улаангом зах" -д гарсан галыг унтраахаар ажиллаж байна 1 цагийн өмнө
НИТХ: Ирэх онд Нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 263.7 тэрбум төгрөг байхаар баталжээ 1 цагийн өмнө
“Ээмэг, бөгж худалдан авах гэсэн боловч залилуулчихлаа” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ 2 цагийн өмнө
Баруун болон төв, зүүн аймгуудын зарим нутгаар цасан шуурга шуурна 2 цагийн өмнө
“Халзан бүрэгтэй” төсөл ESG Catalyst шагнал хүртлээ 2 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Хүний эрх ба хүндээ ээлтэй хот” сэтгүүл зүйн бүтээлийн уралдааны сургалт болно 3 цагийн өмнө
С.Бямбацогт: ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ОЛГОХ 1 УДААГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙГ АР ГЭРТ НЬ ӨВЛҮҮЛНЭ 18 цагийн өмнө
Баянгол дүүргийн 13, 30 дугаар хороодын нутаг дэвсгэрт хоёр байршилд тохижилтын ажил дууслаа 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХАЛДВАР, ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ БҮХ ШАТАНД САХИХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ 20 цагийн өмнө
ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫГ “ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН”-ООР ШАГНАЛАА 20 цагийн өмнө
ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН ҮЕД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ШУУРХАЙ, ОНОВЧТОЙ ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ДААЛГАЛАА 21 цагийн өмнө
Засгийн газар хуралдаж, сурагчдын амралт болон тэргүүн шадар сайдын томилгоог хэлэлцэнэ 22 цагийн өмнө
АН татварын өршөөлийн хууль санаачилна 23 цагийн өмнө
Янжуур болон электрон тамхины татварыг 2026 оноос нэмнэ Өчигдөр
Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Өчигдөр
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өчигдөр
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Өчигдөр