БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХАЛДВАР, ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ БҮХ ШАТАНД САХИХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

Г.Оюунтуяа
16 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр 12 дугаар сарын 15 гэхэд томуу, томуу төст өвчин дэгдэх “Өндөр эрсдэлтэй” гэж гарсныг ЭМЯ-наас танилцууллаа. Тиймээс бага ангийн сурагчдын амралтыг 14 хоногоор наашлуулах эсвэл цахимд шилжүүлэх саналыг гаргасан. Харин Боловсролын яамнаас ЭМЯ-ны гаргасан саналыг шууд хүлээн авах боломжгүй гэв.

П.Наранбаяр: 12 дугаар сарын нэгнээс сурагчдыг амрааж эхэлбэл ид хүйтний үед амралт дуусаж, хичээл цуглана. Тэр үед томуу, томуу төст өвчин дэгдвэл яах вэ? гэдэгт ЭМЯ баталгаа өгч чадахгүй байгаа юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар талуудын мэдээллийг сонсоод эхний ээлжид халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахих үүрэг өглөө. Энэ долоо хоногт урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатны байгууллага хариуцлагатай хийж, өвчлөл буурвал хичээлийг товлосон хугацаанд нь амраана. Хэрвээ буурахгүй, улам нэмэгдвэл ирэх 7 хоногоос цахимд шилжүүлэхийг үүрэг болголоо.

Хэрвээ хичээлийг цахимд шилжүүлэхээр болбол сургалтын үйл ажиллагааг тасалдалгүй, чанартай зохион байгуулахад онцгой анхаарч, үүрэн холбооны оператор компаниуд болон ЦХИХХЯ-тай хамтран ажиллахыг Боловсролын яаманд чиглэл болгов.

Г.Занданшатар: Хамгийн чухал нь иргэдийг бухимдуулахгүй, зөв зохион байгуулалт хийж, эмнэлгийн ачааллыг яаралтай бууруулах хэрэгтэй. Цахимаар цаг авах, нээлттэй утас ажиллуулж зөвлөгөө өгөх зэргээр иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүл. Хүүхдээ үзүүлэх гэж олон цагаар дугаарлаж сууж буй асуудлыг шийдвэрлэж, үзлэгийн төв нээхийг ЭМЯ-нд онцгойлон сануулъя.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХАЛДВАР, ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ БҮХ ШАТАНД САХИХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ 16 минутын өмнө
ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫГ “ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН”-ООР ШАГНАЛАА 41 минутын өмнө
ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН ҮЕД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ШУУРХАЙ, ОНОВЧТОЙ ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ДААЛГАЛАА 2 цагийн өмнө
Засгийн газар хуралдаж, сурагчдын амралт болон тэргүүн шадар сайдын томилгоог хэлэлцэнэ 2 цагийн өмнө
АН татварын өршөөлийн хууль санаачилна 3 цагийн өмнө
Янжуур болон электрон тамхины татварыг 2026 оноос нэмнэ 4 цагийн өмнө
Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана 4 цагийн өмнө
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна 4 цагийн өмнө
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа 5 цагийн өмнө
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ 5 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 23 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 132 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 5 цагийн өмнө
Ө.Шижир: Ид хүйтнээр хүүхдүүдийн хичээлийн амрааж наймдугаар сарын 01-нд оруулж байя 7 цагийн өмнө
ТӨӨРСӨН, СУРАГГҮЙ БОЛСОН 15 ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЛОО 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүд хуралдана 7 цагийн өмнө
С.НАРАНГЭРЭЛ: Монгол хүмүүний язгуур мөн чанар, генд нь хадгалагдаж иржээ 2025/11/21
ХАЛЗАН БҮРЭГТЭЙН ОРД ТӨРИЙН ХАЛДАШГҮЙ “ХАМГААЛАЛТАД”ОРЖ, АГУУЛАГДАХ УРАНЫГ БАГА ГЭЖ ҮЗЖЭЭ 2025/11/20
ОЮУТОЛГОЙН СОНСГОЛ 12 САРЫН 18-НД ЭХЭЛНЭ 2025/11/20
Нийслэлийн ЗДТГ "АРО" гэрчилгээ авлаа 2025/11/20
Томуугийн улирлын идэвхжил эхэлж эмнэлэгт хандсан 281,624 хүний14,308 нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ 2025/11/20
Н.УЧРАЛ: Ард түмний төлөөлөгч ард түмэнтэйгээ адил хууль шүүхийн өмнө эрх тэгш байх цагт парламентын нэр хүнд өснө 2025/11/20