БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫГ “ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН”-ООР ШАГНАЛАА

Г.Оюунтуяа
15 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 168 дугаар зарлигаар Завхан аймгийн Онцгой байдлын газрыг төрийн дээд шагнал “Цэргийн гавьяаны одон”-оор шагнасныг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тус аймагт ажиллах үеэрээ гардуулан өглөө.

Завхан аймгийн Онцгой байдлын газар нь Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтэс, Улиастай сум дахь Гал түймэр унтраах, аврах 43 дугаар анги, Эрэн хайх, аврах бүлэг, Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги, Сонгино, Отгон сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Улсын нөөцийн салбар гэсэн бүтэцтэйгээр аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэн ажиллаж байна.

Тухайлбал, он гарсаар өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд бүртгэгдсэн 72 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 18 иргэний амь нас, 2.3 тэрбум төгрөгийг авран хамгаалсан.

Мөн энэ үеэр аймгийн Онцгой байдлын газарт шуурхай албаны ланд крузер лонг-78 автомашин болон бусад тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫГ “ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН”-ООР ШАГНАЛАА 15 минутын өмнө
ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН ҮЕД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ШУУРХАЙ, ОНОВЧТОЙ ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ДААЛГАЛАА 1 цагийн өмнө
Засгийн газар хуралдаж, сурагчдын амралт болон тэргүүн шадар сайдын томилгоог хэлэлцэнэ 2 цагийн өмнө
АН татварын өршөөлийн хууль санаачилна 3 цагийн өмнө
Янжуур болон электрон тамхины татварыг 2026 оноос нэмнэ 3 цагийн өмнө
Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана 4 цагийн өмнө
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна 4 цагийн өмнө
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа 4 цагийн өмнө
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ 5 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 23 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 132 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 5 цагийн өмнө
Ө.Шижир: Ид хүйтнээр хүүхдүүдийн хичээлийн амрааж наймдугаар сарын 01-нд оруулж байя 6 цагийн өмнө
ТӨӨРСӨН, СУРАГГҮЙ БОЛСОН 15 ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЛОО 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүд хуралдана 7 цагийн өмнө
С.НАРАНГЭРЭЛ: Монгол хүмүүний язгуур мөн чанар, генд нь хадгалагдаж иржээ 2025/11/21
ХАЛЗАН БҮРЭГТЭЙН ОРД ТӨРИЙН ХАЛДАШГҮЙ “ХАМГААЛАЛТАД”ОРЖ, АГУУЛАГДАХ УРАНЫГ БАГА ГЭЖ ҮЗЖЭЭ 2025/11/20
ОЮУТОЛГОЙН СОНСГОЛ 12 САРЫН 18-НД ЭХЭЛНЭ 2025/11/20
Нийслэлийн ЗДТГ "АРО" гэрчилгээ авлаа 2025/11/20
Томуугийн улирлын идэвхжил эхэлж эмнэлэгт хандсан 281,624 хүний14,308 нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ 2025/11/20
Н.УЧРАЛ: Ард түмний төлөөлөгч ард түмэнтэйгээ адил хууль шүүхийн өмнө эрх тэгш байх цагт парламентын нэр хүнд өснө 2025/11/20
Өрхийн эмнэлгүүдийг “Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд” холбоно 2025/11/20