УИХ-ын дарга Н.Учрал болсноор Тамгын газрынхаа бүтцийг өөрчилж байгаа. Тухайлбал Нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг Б.Батцэцэгээр солих мэдээлэл гарсан. Тэгвэл Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн газрын даргаар Б.Төгсбаяр гэх 30 настай залууг томилохоор болжээ.
Б.Төгсбаяр нь 2020 онд Баянзүрх дүүрэгт хэлтсийн даргаар төрийн албаны гараагаа эхлүүлж, Н.Учралыг ЗГХЭГ-ын дарга, тэргүүн шадар сайд хашиж байхад түүний хэвлэл, мэдээлэлтэй холбоотой асуудлыг хариуцдаг байжээ.
Тэрээр БНСУ-ын томоохон их дээд, сургуулийг улс төр судлал, олон нийттэй харилцах чиглэлээр төгссөн.
ТВ5 телевизийн сэтгүүлч Э.Дагиймаагийн хүү юм байна.