БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Нямбаатар: Нийслэл хот 2026 онд 30 км ус зайлуулах шугам хоолой угсарна

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Хот сууринг энгийн нүдээр харахад зам, гүүр, өндөр барилга нь нүдэнд тусдаг. Харин амин чухал сүлжээ болох инженерийн дэд бүтэц, тэр дундаа газар доорх хот гэгддэг шугам хоолой, ус зайлуулах сувгийг тэр бүр анзаардаггүй. Улаанбаатар хотын замын сүлжээний нийт урт 2025 оны есдүгээр сарын байдлаар 1262.1 км гэсэн судалгаа бий. Үүний ердөө 23.6 хувь нь буюу 292.3 км нь л борооны ус зайлуулах сувагтай гэж мэргэжлийн байгууллагаас мэдээлдэг.
Гэхдээ үүний чамгүй хувийг сүүлийн хоёр жилд Х.Нямбаатарын баг хийсэн байдаг. Тодруулбал НЗДТГ-аас 2024 онд Улаанбаатар хотын ус ихээр тогтдог 15 байршилд 27.3 км авто замын борооны ус зайлуулах шугам угсарсан тухай Геодези, усны барилга байгууламжийн газрын тайланд дурджээ.
Түүнчлэн үерийн уснаас хамгаалах шаардлагатай гол байршлуудад шинээр 1.8 км үерийн далан барьж, иргэдийн эд хөрөнгө, амь насыг болзошгүй аюулаас сэргийлсэн байна. Мөн өмнөх онд авто замын борооны ус зайлуулах 225 шүүрт худаг, 57 үзлэгийн худгийг шинээр барьж ашиглалтад оруулж, 655 шүүрт худгийг засварлаж нөхсөн байна.
Тэгвэл энэ онд 15 байршилд 16.3 км урт борооны ус зайлуулах шугам хоолой шинээр угсарчээ. Тодруулбал Энхтайваны гүүр тал, “Алтай” хотхоны автобусны буудал, Төмөр замын төв вокзал орчим, 16 дугаар сургууль орчим зэрэг ус ихээр тогтдог байршлуудад борооны ус зайлуулах шугам угсарч, ая тухтай зорчих боломж бүрдүүлжээ.
Харин сүүлийн жилүүдэд хийсэн судалгаандаа түшиглэн ирэх онд нийт 30 км урт борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөсөн байна. Ингэж чадвал борооны ус авто зам дээр тунарч, зорчиход хүндрэл үүсдэг асуудал шийдэгдэх аж.
Ташрамд дурдахад Улаанбаатар хотын борооны ус зайлуулах системийн дийлэнхийг 1970-1980 онд угсарсан байдаг бөгөөд 70 гаруй хувь нь насжилт нь хэтэрсэн гэдэг дүгнэлт гарчээ. Гэсэн хэдий өнгөрсөн жилүүдэд шугамыг засварлах, өргөтгөх чиглэлд дорвитой анхаараагүй. Харин ч Улаанбаатар хот хоёр дахин томорч, тэлсэн байдаг. Тиймээс шинээр шугам угсрахаас гадна, сэргээн засварлах ажлуудыг ч мөн ирэх жилийн төлөвлөгөөндөө тусгасан байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Нийслэл хот 2026 онд 30 км ус зайлуулах шугам хоолой угсарна 2 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АГААРААС ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ХҮСЖЭЭ 2 цагийн өмнө
Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ 2 цагийн өмнө
Ганцаараа явсан эмэгтэйн толгойнд нь уут углаж, дээрэмджээ 2 цагийн өмнө
МУГТ Т.ТУЛГА ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭЖ ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ 3 цагийн өмнө
А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг томилж өгөөгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна 4 цагийн өмнө
45 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа 5 цагийн өмнө
Боловсролын салбарын ажилчдын цалинг нэмэхгүй бол есдүгээр сарын 24-нд жагсаал зохион байгуулна 5 цагийн өмнө
Гавьяат дасгалжуулагч С.Тулга “Сэлбэ 20 минутын хот”-ын түншлэл хариуцсан менежерээр ажиллана 7 цагийн өмнө
ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГУУД БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫН 1%-ИЙГ ЕБС-Д ЦАХИМ АНГИ БАЙГУУЛАХАД ЗАРЦУУЛСНААР ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БОЛОМЖТОЙ 8 цагийн өмнө
Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 48.7 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна 9 цагийн өмнө
Хөвсгөлийн Тариалан суманд төөрсөн 2 настай хүүг хайж байна 9 цагийн өмнө
Т.Энхжин Дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ 9 цагийн өмнө
А.Амартүвшин: 2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ 10 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Монгол анагаах ухааны эмч нар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд үнэ төлбөргүй үзлэг хийнэ 10 цагийн өмнө
Мандат тоолоход Д.Амарбаясгалан сунгаанд ялах магадлал өндөр байна Өчигдөр
Ч.Лодойсамбуу: Алуурчин алуурчнаараа төрдөггүй. Та бид өөрсдөө дундаасаа бүтээдэг Өчигдөр
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав Өчигдөр
Онцлох ажил: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна Өчигдөр
Б.Баярбаатар: Хуулийнхан улс төрийн намын үйл ажиллагаанд оролцож байгаа бол хатуу тэмцэл өрнүүлэх ёстой Өчигдөр