БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Т.Даваадалай: Энэ онд 83 мянган ам.метр явган хүний замыг шинэчлээд байна

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Нийслэлийн хэмжээнд 2025 онд явган зам шинэчлэлийн хүрээнд 83 мянган ам.метр талбайг байгалийн боржин чулуугаар шинэчлээд байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд ажиллалаа.

Тэрбээр “Хүйтний улирал эхэлж буйтай холбоотойгоор 2025 оны төлөвлөгөөт бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа орж байна. Тодруулбал, өвөлжилтийн бэлтгэл ажил буюу дулааны шугам, сүлжээг шинэчлэх ажил 85 гаруй хувьтай. Авто замын шинэчлэл, өргөтгөлийн ажил 90 гаруй хувьтай. Борооны ус зайлуулах, шугам хоолой, үерийн далангийн ажил 95 гаруй хувьтай байна. Мөн 83 мянган ам.метр явган хүний зам талбайг шинэчилсэн бөгөөд нийт төлөвлөгөөний 50 орчим хувийг гүйцэтгээд байна. Үлдсэн явган хүний зам талбайн ажлыг ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн хийж дуусгана” гэв.

Явган хүний зам шинэчлэлийн ажлын явцын талаар НХОГ-ын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг “Энхтайваны өргөн чөлөөнд ажил гүйцэтгэж буй “Бадрах Инженеринг” компанийн гүйцэтгэл 66 хувь, Саппорогоос Баруун 4 зам хүртэл “ТАСО” ХХК-ийн гүйцэтгэл 48 хувь, Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэл “Сант-Өндөр” ХХК-ийн гүйцэтгэл 32 хувь, Зүүн 4 замаас Офицеруудын ордон хүртэлх явган замын ажлын гүйцэтгэл 93 хувь, Их Монгол, Олимпын гудамжны шинэчлэлийг “Эс Эл Сити” компани гүйцэтгэж дуусгасан. Бусад байршилд ажлын явц 25-50 хувьтай үргэлжилж байна” гэлээ.

Мөн долоо хоногийн дотор хуулсан зам талбайг шинэчилж дуусгах, шинээр зам, талбайг хуулахгүй байх чиглэлийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай өглөө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Т.Даваадалай: Энэ онд 83 мянган ам.метр явган хүний замыг шинэчлээд байна 2 цагийн өмнө
Г.Золбаяр: МУ-ын Ерөнхийлөгч УИХ-ын даргад “Боль, болихгүй бол чамд хэрэг үүсгэнэ“ гэдэг үг огт хэлээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье 2 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Яриагүйг ярьсан болгож, хэлээгүйг хэлсэн болгож дотоод эв нэгдэл алдагдуулах гэсэн этгээдүүд ажлаа зогсооно уу 3 цагийн өмнө
"Сэлбэ 20 минутын хот"-ын дараагийн ээлжийн 5000 орчим айлын 73 блок орон сууцны төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ 3 цагийн өмнө
Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчихгүй 5 цагийн өмнө
АЛГА БОЛСОН ХҮҮГ "ТАХИЛТЫН ЭЦЭС"-ЭЭС ОЛЖЭЭ 6 цагийн өмнө
Камертон хамтлагийн #25 дууны клип цацагдлаа 7 цагийн өмнө
Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо 9 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Сэлбэ 20 минутын хот”-ын дараагийн ээлжийн орон сууцны төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ 10 цагийн өмнө
​Х.Нямбаатар: Бүтэн зунжин таны өмнөөс би зодууллаа, Чойжоо сайд аа 22 цагийн өмнө
Х.Нямбаатар: “Хермес” төвийн нүхэн гарцын газар чөлөөлөлт дээр аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөнө Өчигдөр
Үе үеийн парламентын тэргүүн нар “Хуралдай” зөвлөлдөх танхимын уулзалтад оролцлоо Өчигдөр
Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам Өчигдөр
Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж байна Өчигдөр
“Эмми” наадмын 77 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо Өчигдөр
Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бусаар тарвага агнажээ Өчигдөр
Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа Өчигдөр
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн “Алт-3” аянд тавьсан хоригийг хэлэлцэж байна Өчигдөр
Д.Амарбаясгалан: Татварын ачааллыг бодитоор бууруулж ард түмний “нурууг тэнийлгэх” шинэчлэл хийх хэрэгтэй Өчигдөр
Дүүжин замын тээвэр төслийн тулгуур баганыг суурилуулах ажил үргэлжилж байна Өчигдөр