Өчигдөр зарим хэвлэлүүдээр "Ерөнхийлөгч дуудаад боль, болихгүй бол хэрэг үүсгэнэ" гэж хэлсэн гэх мэдээлэл өчигдөр хэвлэлүүдээр цацагдсан билээ. Уг асуудалд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цахим хуудсаараа дамжуулан хариу өгчээ. Тэрээр, "Яриагүйг ярьсан болгож, хэлээгүйг хэлсэн болгож, хийгээгүйг хийсэн болгож, бодоогүйг бодсон болгож, намын дотоод эв нэгдэл алдагдуулах гэсэн гуравдагч, дөрөвдөгч этгээдүүд ажлаа зогсооно уу" гэжээ.