БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Их хурлаа хурдан хийхгүй бол “шалдан” ноён нь шалдаа буух гээд сандаргаж байна

Г.Оюунтуяа
Өчигдөр

Рейтингээрээ эрх баригч МАН-аас давсан үзүүлэлттэй АН-ын тамгыг хүлээлгэн өгсөн Л.Гантөмөрт эмээл хазаар бэлэглэж, талархлын бичиг, баярын алга ташилттайгаар үдэх нь АН-ын хувьд сүүлийн хэдэн жил харагдаагүй үзэгдэл болсон.

Байнга л мөнгөний зовлон, даргын эсрэг үзэлцэж байсан АН-ынхан энэ удаад баярламаар сайхан эв нэгдэлтэйгээр намын даргаа сонгосон. Байнга даргаа шүүмжилдэг лайвчин Д.Мөнх-Эрдэнэ хүртэл баярын нулимс унагах шахам сайхан хурал болж байгааг лайвдсан. 

Олон жил МАН-ын доороос өндийгөөгүй нэг нам ч гэсэн эвээ олж байгаа нь Монголын улс төрд л хэрэгтэй. Үүнд ард түмний эв нэгдлийг хангагч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн оролцоо байсан гэх мессэж, мэдээ гарч буй. Энэ тохироог С.Баярцогт болон үеэл ах болох Б.Чойжилбүрэн сайд ЕӨК-тэй хийсэн хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж эхэлжээ.

Даанч үүнтэй зэрэгцээд эв нэгдлээ ил зарлаж, дотоод зөрчлөө дотроо нуудаг эрх баригч МАН-ынхан намын даргатай ч юм шиг, үгүй ч юм шиг 3-4 сар болж байна.

Намын дүрэм, улстөрчийн ёс зүйгээрээ бол намын даргаасаа огцорсон чөлөөлөгдсөн бол Ерөнхий сайдаас огцрох, Ерөнхий сайдаасаа огцорсон бол намын даргаасаа сайн дураараа буух ёстой. Энэ бол ердөө л зарчмын бөгөөд ёс зүйн асуудал мэт. Гэтэл МАН-д үүсээд байгаа намын даргын тодорхойгүй энэ байдал нь экс Ерөнхий сайд Г.Занданшатар болон одоогийн намын дарга Л.Оюун-Эрдэнээс үл хамаарсан гурав дахь ч хүний оролцоотой улс төрийн тулаан болоод байна.

Ерөнхий сайдын тамганаас өөр улс төрд ямар ч нөлөөлөлгүй УИХ-ын гишүүн ч биш, Г.Занданшатарын хувьд ХҮК гэх хүнээс өөр юу ч үгүй “шалдан ноён”.

Тэргүүлж байгаа Засгийн газрынх нь нэр хүнд ч, хувь улстөрчийнх нь рейтинг ч өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хаана нь ч хүрэхгүй 100 дахь хоногоо угтаж буй хүн. Ийм үед Г.Занданшатарыг МАН-ын дарга болгох тохиргоог ХҮК хүчээр хийхийг оролдож байгаа нь Л.Оюун-Эрдэнийг хувь хүнийхээ хувьд гэдийх, гүрийх шалтгаан болж байгаа нь тодорхой.

Их хурлаас сонгогдох ёстой намын даргын асуудлыг яаравчилахын тулд өнөө маргаашгүй Бага хурлаа зарлах учиртай. Гэтэл зургадугаар сараас хойш өнөөдрийг хүрсэн нь “Ардын хүч” холбоог Их хурлаа хуралдуулах шаардлагыг МАН-ын генсек Я.Содбаатарт тавихаас аргагүйд хүргэжээ.
Холбоо жигүүр нэрээр намын гишүүдээрээ шахуулж шаардуулсан мэт харагдуулдаг нь МАН-ын арга. Гэхдээ Их хурлаа болдог бол өнөө маргаашгүй зарлаж Ерөнхий сайдаа намын тамгатай болгох зайлшгүй шаардлага ХҮК-д , Я.Содбаатарт аминд тулчихаад байгаа нь үнэн.

Цаг хугацаа алдах тусам улс төрд болон нийгэмд нэр хүнд сайнгүй байгаа Г.Занданшатарын Засгийн газар парламентад суудалтай намуудынхаа бойкотыг дийлэхгүй нь тодорхой болчоод байгаа юм. О.Цогтгэрэл АН-ын дарга боллоо гээд Г.Занданшатарын Засгийн газрыг бойкотлохгүй гэх баталгаа байхгүй. Сайд нарыг нь Засгийн газраас гаргаснаас биш АН-аас томилогдсон агентлаг, хорооны дарга нар нь одоо хүртэл ажлаа хийж буй. АН буцаад Засгийн газарт орно гэсэн хүлээлт хэвээр байгааг үүнээс харж болно. Харин хөөж гаргасан АН-ыг дахиад яаж Засгийн газарт урьж ажиллуулах вэ гэдэг нь өнөөдрийн Монголын улс төрийг зурж буй №1-ийн толгойн өвчин болоод байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.91.30
13 цагийн өмнө
0
0
Бусдыг харлуулж оноо цуглуулдаг хуучирсан Хэрээ тэкноложи, Данхын үеэлүүдийн хулгайны хариуцлага тооцох хугацаа нь ойртоод сандралдаад байна уу. Алга болсон 7.2 их наяд төгрөгөө тайлбарлаж чадахгуй байгаа гэр бүл з өөрийн хувийн тархи угаалтын Фак усдаа захиалгаар юу ч хамаагуй бичүүлэх юм тэ
Хариулах
Шинэ мэдээ
МАНАЙ ЗАСГИЙН ГАЗАР "ГАЗПРОМ" НХН-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА Өчигдөр
ЯВГАН ЗОРЧИГЧИД ЗАМ ТАВЬЖ ӨГӨӨД БАРУУН ЭРГЭХ 11 УУЛЗВАРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА Өчигдөр
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ УЛС ЕВРАЗИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЗАНГИЛАА БОЛНО Өчигдөр
Баянзүрх дүүргийн зарим өрхөд хийн зуух суурилуулж байна Өчигдөр
Толгойт хотыг орон сууцжуулах газар чөлөөлөлт эхэллээ Өчигдөр
Хүүхдүүд төрөөс хэдэн төгрөгийн, ямар тэтгэмж дэмжлэг авдаг вэ? Өчигдөр
Улаанбаатар хотын ногоон бүсийг цэвэрлэж байна Өчигдөр
Монгол Улс, Австралийн Холбооны Улс ойрын хугацаанд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтооно Өчигдөр
Монгол, Казахстаны хооронд шинэ маршрут бий болгох, нислэгийн давтамжийг тогтмолжуулах чиглэлээр харилцан санал солилцлоо Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийлээ Өчигдөр
Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
Монгол, Казахстан улсын харилцааны тулгуур нь парламент хоорондын хамтын ажиллагаа байх болно Өчигдөр
Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод шагнал гардууллаа Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНД БАРААЛХАВ Өчигдөр
Наймдугаар сард олон жилийн дунджаас бага хур тунадас оржээ Өчигдөр
Их хурлаа хурдан хийхгүй бол “шалдан” ноён нь шалдаа буух гээд сандаргаж байна Өчигдөр
“UB Drone Battle” уралдааныг зарлалаа Өчигдөр
АН-ын зовлон одоо МАН-ын зовлон болох уу? Өчигдөр
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн иржээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Олон улсын цэвэр агаарын өдөр тохиож байна Өчигдөр