БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн иржээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин 2025 оны 09 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Амбан захирагч Саманта Мостин болон нөхөр Симеон Бэкэтт нарыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенг нар угтан авлаа.

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч 31 жилийн дараа айлчилж байгаа бөгөөд  манай улсын Энэтхэг, Номхон Далайн бүс нутаг дахь чухал түнш, гуравдагч хөрш Австралитай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар албан уулзалт хийж, харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх тохиролцоог баталгаажуулах хүрээнд улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг боломжит салбарт өргөжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцоно.

Амбан захирагч Саманта Мостин айлчлалынхаа үеэр манай улсад хэрэгжиж байгаа Австралийн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцаж, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзах юм.

Монгол Улс, Австралийн Холбооны Улс 1972 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Австралид 22 мянга гаруй монгол иргэн оршин сууж байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Наймдугаар сард олон жилийн дунджаас бага хур тунадас оржээ 10 минутын өмнө
“UB Drone Battle” уралдааныг зарлалаа 1 цагийн өмнө
АН-ын зовлон одоо МАН-ын зовлон болох уу? 1 цагийн өмнө
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн иржээ 1 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Олон улсын цэвэр агаарын өдөр тохиож байна 2 цагийн өмнө
Маргаашийн цаг агаарын урьдчилсан мэдээ 11 цагийн өмнө
БЗД-ийн эрүүл мэндийн төв, Солонгосын Сонгсу эрүүл мэндийн сангийн "BS" нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа 15 цагийн өмнө
“UB Drone Battle” уралдааныг зарлалаа 15 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа 15 цагийн өмнө
Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө 15 цагийн өмнө
Чөлөөлөх дайны ахмад дайчин Ундрахын Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээлээ 17 цагийн өмнө
Олимп, Их Монголын гудамжны явган хүний замыг энэ сарын 15-нд шинэчилж дуусгана 18 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ирлээ 19 цагийн өмнө
С.Баярмаа. Их хурлаа хуралдуулж, засаглалын хямралаас гаргаж өгөөч 20 цагийн өмнө
З.Даваасүрэн: Огцорсон Ерөнхий сайд намын дарга байх зохимжгүй 20 цагийн өмнө
Автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна 20 цагийн өмнө
Б.Амарсанаа: Намынхаа хувь заяанд санаа зовж байна 20 цагийн өмнө
Дагуул хот хөгжүүлэх замаар төрийн байгууллагуудыг нүүлгэн шилжүүлж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах талаар хэлэлцэж байна 22 цагийн өмнө
Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, өргөтгөж шинэчилнэ 22 цагийн өмнө
ТАРИАЛАЛТЫН ТАЛБАЙН ХЭМЖЭЭГ 200.000 ГА-ААР НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ХХААХҮЯ ҮЗЭЖ БАЙНА 23 цагийн өмнө