БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийг албан ёсоор угтаж авлаа

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нөхөр Симеон Бэкэттийн хамт 2025 оны 9 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нарыг жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч гэргий болон хүндэт зочдын хамт Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа Амбан захирагч Саманта Мостин Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн албаны хүмүүс болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчилж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Дараа нь Амбан захирагч Саманта Мостин Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар албан уулзалт хийж, улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг боломжит салбарт өргөжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцоно.

Амбан захирагч Саманта Мостин “Оюу толгой” төсөл, “Эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр”, Налайхын Политехникийн коллеж зэрэг хоёр улсын хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах юм.

Манай хоёр улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2007 оноос “Өргөтгөсөн түншлэл”-ийн харилцаа хөгжүүлж байна.

1994 онд буюу 31 жилийн өмнө Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Билл Хэйден манай улсад, 1997 онд Ерөнхийлөгч П.Очирбат тус улсад айлчилж байсан түүхтэй.

Австралиас Монгол Улсад оруулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 680 сая ав.доллар. “Рио Тинто, “Жэйд Газ”, “Аспайр Майнинг” зэрэг 60 орчим аж ахуйн нэгж манайд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 12 нь Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй.

Тус улс манай улсад 110 гаруй сая ав.долларын тусламж үзүүлсний 70 гаруй хувь нь боловсролын салбарт ногддог.

1990 оноос хойш манай 850 гаруй иргэн Австралид Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт нь хамрагдан боловсрол эзэмшсэн бөгөөд одоо 40 оюутан суралцаж байна.

2022 онд байгуулсан Санамж бичгийн дагуу жил бүр 100 монгол иргэн тус улсад нэг жилийн хугацаатай ажиллах, дөрвөн сар хүртэлх хугацаанд суралцах эрх эдэлдэг юм.

Өнгөрсөн онд тохиосон зудын үеэр Австралийн Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан 250 мянган ав.долларын тусламж үзүүлж, зуданд нэрвэгдсэн 600 өрхөд бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багц хүргэж байлаа.

Тус улсад 22 мянга гаруй монгол иргэн амьдардгийн 7,000 гаруй нь суралцдаг бол Австралийн 600 иргэн манай улсад байнга оршин сууж, ажиллаж байна.

1998 оноос хойш тус улсын сайн дурын 300 гаруй ажилтан Монгол Улсад ажиллажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийлээ 4 минутын өмнө
Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийг албан ёсоор угтаж авлаа 2 цагийн өмнө
Монгол, Казахстан улсын харилцааны тулгуур нь парламент хоорондын хамтын ажиллагаа байх болно 2 цагийн өмнө
Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод шагнал гардууллаа 2 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНД БАРААЛХАВ 3 цагийн өмнө
Наймдугаар сард олон жилийн дунджаас бага хур тунадас оржээ 3 цагийн өмнө
“UB Drone Battle” уралдааныг зарлалаа 4 цагийн өмнө
АН-ын зовлон одоо МАН-ын зовлон болох уу? 5 цагийн өмнө
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн иржээ 5 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Олон улсын цэвэр агаарын өдөр тохиож байна 5 цагийн өмнө
Маргаашийн цаг агаарын урьдчилсан мэдээ 15 цагийн өмнө
БЗД-ийн эрүүл мэндийн төв, Солонгосын Сонгсу эрүүл мэндийн сангийн "BS" нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа 18 цагийн өмнө
“UB Drone Battle” уралдааныг зарлалаа 18 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа 18 цагийн өмнө
Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө 19 цагийн өмнө
Чөлөөлөх дайны ахмад дайчин Ундрахын Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээлээ 20 цагийн өмнө
Олимп, Их Монголын гудамжны явган хүний замыг энэ сарын 15-нд шинэчилж дуусгана 22 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ирлээ 22 цагийн өмнө
С.Баярмаа. Их хурлаа хуралдуулж, засаглалын хямралаас гаргаж өгөөч 23 цагийн өмнө
З.Даваасүрэн: Огцорсон Ерөнхий сайд намын дарга байх зохимжгүй Өчигдөр