БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Толгойт хотыг орон сууцжуулах газар чөлөөлөлт эхэллээ

Admin
1 цагийн өмнө

Нийгмийн суурь үйлчилгээг нэг дороос 20 минутын дотор авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийг 14 хот, 3 дагуул хот болгон хөгжүүлэх Монгол Улсын Их хурлын тогтоол гарсан. Дээрх тогтоолын хүрээнд Сонгинохайрхан дүүргийг Баянхошуу, Толгойт, Өнөр, Сонгинохайрхан гэж дөрвөн хот болгон хуваахаар төлөвлөсөн. Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн дараа орох газар чөлөөлөлт энэ удаа Толгойтоос эхэлж байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны газар нутаг болох 63 га газрыг чөлөөлөх бэлтгэл ажил эхэлж, эхний ээлжийн 6.5 га талбайн 145 нэгж талбарыг чөлөөлөх ажлыг дүүргээс зохион байгуулж байна. Энэ асуудалтай холбогдуулан тус дүүргийн Засаг дарга Ц.Баттөртэй ярилцлаа. 

Ц.БАТТӨР: ЭНЭ ЖИЛ 6.5 ГА ТАЛБАЙН 145 НЭГЖ ТАЛБАРЫГ ЧӨЛӨӨЛЖ ДУУСГАНА

-Сонгинохайрхан дүүргийг дөрвөн хот болгон хөгжүүлэхээр болсон. Үүнээс толгойт хотыг орон сууцжуулах ажил түрүүлж хийгдэхээр болж байна. Яагаад толгойт хотоос эхэлж байгаа вэ? 

-Сонгинохайрхан дүүрэг 350 гаруй мянган хүн амтай. Монгол Улсын нийт хүн амын 10 хувь, нийслэлийн нийт хүн амын 28 хувь нь манай дүүрэгт амьдардаг. Хүн ам ихтэй, газар нутаг том дүүрэг. Дүүргийн нийт газар нутгийн 80 орчим хувь нь гэр хороолол. Өөрөөр хэлбэл агаарын бохирдлын голомт гэж хэлж болно. Дүүргийг газар зүйн байрлалаар нь Өнөр, Баянхошуу, Толгойт, Төв гэж 4 бүсчилж байгаа. Үүнээс Баянхошуу, Толгойт бүсүүд агаар, хөрсний бохирдол ихтэй бүс нутаг. Баянхошуу дэд төвөөр дамжуулж бид тухайн бүсийн дэд бүтэц, шугам хоолой, цахилгаан шугам сүлжээ, авто зам, шинэ сургууль, цэцэрлэг, ногоон орон сууц зэрэг зорилтот ажлуудыг нийслэлтэйгээ хамтран хэрэгжүүлж буй. Үүний дараагаар Толгойт орж байна. Агаарын бохирдлын дараагийн голомт болсон энэ бүсийг бид орон сууцжуулснаар дүүргийн болоод Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулна. Нөгөө талдаа Монгол Улсын Их хурлын 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт 4-р хорооны нутаг дэвсгэр нь газар ашиглалтын дэд бүсчлэлийн нам давхрын орон сууцны бүсэд хамаар байгаа юм. 

-4-р хорооноос газар чөлөөлөлтийг эхлүүлж байгаа юм байна. Ажил ямар шатанд явагдаж байна вэ?

-Бид 2025 оны 5 сард газар чөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлэхээр эдийн засаг, нийгмийн суурь судалгааг авч, хорооны иргэдээс санал асуулга явуулсан. Эхний ээлжид тус хорооны 410 айл өрхөөс судалгаа авахад 398 айл нь газар чөлөөлөлтийг дэмжсэн. Улмаар өнгөрсөн 6 сард гэр хорооллыг орон сууцжуулах байршлыг тогтоосон Дүүргийн Иргэдийн хурлын 40-р тогтоолыг батлуулсан. Өөрөөр хэлбэл 4-р хорооны газар нутаг буюу 63 га талбайг орон сууцжуулах байршлыг батлуулсан. 7-р сард эхний ээлжийн газар чөлөөлөлтөд хамрагдах нэгж талбарын хөрөнгийг үнэлгээг хийж улс, нийслэлийн төсөвт тусгуулсан. 

4-р хороо нийт 63 га талбайг эзэлдэг. 901 нэгж талбар бий. Хороог 4 багц болгож хуваагаад эхний ээлжид 6.5 га талбайн 145 нэгж талбарыг чөлөөлж 2000 айлын орон сууцыг барихаар төлөвлөсөн. Хэрэв ингэж чадвал хавар орон сууцны бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Тодруулбал СХД-ийн 4-р хороо Их нарангийн 2,3,4,5,6,7-р гудамж, цэргийн ажилчдын байр орчмын 145 нэгж талбарыг хэсэгчлэн газар чөлөөлнө. 

-Газар чөлөөлөлтийн үнэлгээг хэрхэн хийж байгаа вэ? 

-Газар чөлөөлөлтийн үнэлгээг хийх компанийг тендер зарлан шалгаруулсан. Газрын үнэлгээнд дүүрэг хөндлөнгөөс оролцож иргэдийн хөрөнгийг их, бага хэмжээгээр үнэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага энэ үнэлгээг гаргаж байгаа. Энэ компани өмнө нь Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн үнэлгээг хийж байсан туршлагатай юм билээ. Дүүргийн зүгээс ямар нэгэн үнэлгээнд нөлөөлөх зүйлийг хийгээгүй, хийх боломжгүй гэдгийг дахин хэлье. 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ УЛС ЕВРАЗИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЗАНГИЛАА БОЛНО 59 минутын өмнө
Баянзүрх дүүргийн зарим өрхөд хийн зуух суурилуулж байна 1 цагийн өмнө
Толгойт хотыг орон сууцжуулах газар чөлөөлөлт эхэллээ 1 цагийн өмнө
Хүүхдүүд төрөөс хэдэн төгрөгийн, ямар тэтгэмж дэмжлэг авдаг вэ? 2 цагийн өмнө
Улаанбаатар хотын ногоон бүсийг цэвэрлэж байна 3 цагийн өмнө
Монгол Улс, Австралийн Холбооны Улс ойрын хугацаанд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтооно 3 цагийн өмнө
Монгол, Казахстаны хооронд шинэ маршрут бий болгох, нислэгийн давтамжийг тогтмолжуулах чиглэлээр харилцан санал солилцлоо 4 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийлээ 4 цагийн өмнө
Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийг албан ёсоор угтаж авлаа 6 цагийн өмнө
Монгол, Казахстан улсын харилцааны тулгуур нь парламент хоорондын хамтын ажиллагаа байх болно 6 цагийн өмнө
Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод шагнал гардууллаа 6 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНД БАРААЛХАВ 7 цагийн өмнө
Наймдугаар сард олон жилийн дунджаас бага хур тунадас оржээ 7 цагийн өмнө
“UB Drone Battle” уралдааныг зарлалаа 8 цагийн өмнө
АН-ын зовлон одоо МАН-ын зовлон болох уу? 9 цагийн өмнө
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн иржээ 9 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Олон улсын цэвэр агаарын өдөр тохиож байна 9 цагийн өмнө
Маргаашийн цаг агаарын урьдчилсан мэдээ 19 цагийн өмнө
БЗД-ийн эрүүл мэндийн төв, Солонгосын Сонгсу эрүүл мэндийн сангийн "BS" нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа 22 цагийн өмнө
“UB Drone Battle” уралдааныг зарлалаа 22 цагийн өмнө