БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.АМАРСАЙХАН: МОНГОЛ УЛС ЕВРАЗИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЗАНГИЛАА БОЛНО

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

•Уулзалтын үеэр “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер БНХАУ-ын Бээжин хотноо болсон Орос, Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтын үеэр ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийг хэрэгжүүлэхэд гурван тал тохиролцоонд хүрснийг тодотголоо.

•Ерөнхий сайд Г.Занданшатар энэхүү гурван улсын хооронд хийгдэх томоохон бүтээн байгуулалт болох байгалийн хийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэх төслийг хэрэгжүүлэхээр талууд нэгэнт зарчмын тохиролцоонд хүрсэн учраас Монгол Улсын Засгийн газар энэхүү мега төслийг хэрэгжүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

•Энэ хүрээнд Улаанбаатар хотыг хийжүүлэх төсөлд Монгол Улсын Засгийн газар болон “Газпром” НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Шадар сайд миний бие, “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга бөгөөд Удирдах газрын дарга В.А.Маркелов гарын үсэг зурлаа.

•Энэхүү байгалийн хийн хоолойн төсөл нь Монгол Улсыг Евразийн эрчим хүчний геополитикийн шинэ зангилаа болгон өргөжүүлэхээс гадна, олон тулгуурт гадаад бодлогыг бэхжүүлж, бүс нутгийн стратегийн тэнцвэрт онцгой байр суурь эзлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Төслийн үр дүнд Оросын нийлүүлэлт, Хятадын хэрэглээг холбосон Евразийн стратегийн гүүр болон ажиллах, манай улсад тогтвортой орлого бий болгох, дэд бүтцийн хөгжил, технологийн нэвтрэлтийг түргэтгэх, эдийн засгийн төрөлжилтийг өргөжүүлэх зэрэг өргөн боломжийг нээж өгнө. Ингэснээр Монгол Улс зөвхөн дамжин өнгөрүүлэгч бус, бүс нутгийн интеграцийн идэвхтэй оролцогч болж төлөвшиж, Евразийн эрчим хүчний газрын зурагт шинэ байр суурьтайгаар тодрон гарч ирэх юм. Энэ нь Монгол Улсын гадаад бодлогын тэнцвэрт байдал, олон улсын геополитикт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх чухал алхам болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
МАНАЙ ЗАСГИЙН ГАЗАР "ГАЗПРОМ" НХН-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА 1 цагийн өмнө
ЯВГАН ЗОРЧИГЧИД ЗАМ ТАВЬЖ ӨГӨӨД БАРУУН ЭРГЭХ 11 УУЛЗВАРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ УЛС ЕВРАЗИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЗАНГИЛАА БОЛНО 2 цагийн өмнө
Баянзүрх дүүргийн зарим өрхөд хийн зуух суурилуулж байна 2 цагийн өмнө
Толгойт хотыг орон сууцжуулах газар чөлөөлөлт эхэллээ 3 цагийн өмнө
Хүүхдүүд төрөөс хэдэн төгрөгийн, ямар тэтгэмж дэмжлэг авдаг вэ? 3 цагийн өмнө
Улаанбаатар хотын ногоон бүсийг цэвэрлэж байна 5 цагийн өмнө
Монгол Улс, Австралийн Холбооны Улс ойрын хугацаанд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтооно 5 цагийн өмнө
Монгол, Казахстаны хооронд шинэ маршрут бий болгох, нислэгийн давтамжийг тогтмолжуулах чиглэлээр харилцан санал солилцлоо 5 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийлээ 5 цагийн өмнө
Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийг албан ёсоор угтаж авлаа 7 цагийн өмнө
Монгол, Казахстан улсын харилцааны тулгуур нь парламент хоорондын хамтын ажиллагаа байх болно 8 цагийн өмнө
Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод шагнал гардууллаа 8 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНД БАРААЛХАВ 9 цагийн өмнө
Наймдугаар сард олон жилийн дунджаас бага хур тунадас оржээ 9 цагийн өмнө
“UB Drone Battle” уралдааныг зарлалаа 10 цагийн өмнө
АН-ын зовлон одоо МАН-ын зовлон болох уу? 10 цагийн өмнө
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн иржээ 11 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Олон улсын цэвэр агаарын өдөр тохиож байна 11 цагийн өмнө
Маргаашийн цаг агаарын урьдчилсан мэдээ 21 цагийн өмнө