БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол, Казахстаны хооронд шинэ маршрут бий болгох, нислэгийн давтамжийг тогтмолжуулах чиглэлээр харилцан санал солилцлоо

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Е.Кошановын урилгаар тус улсад албан ёсоор айлчилж байна. Айлчлалын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНКУ-ын Парламентын Сенатын дарга М.Ашимбаевтай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд санал солилцлоо.


Сенатын дарга М.Ашимбаев Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ойн мэндчилгээг УИХ-ын даргад дэвшүүлж, ардчилсан хөгжлийн замналыг эхлүүлснээс хойших Монголын парламент улам бүр төлөвшин ард түмний хүсэл эрмэлзэл, эрх ашгийг хангахын төлөө зүтгэж ирснийг сайшаан тэмдэглэв. Тэрбээр, хоёр улсын парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд анхаарч ажилладаг хэмээн Казахстан-Монголын парламентын бүлгийн гишүүдийг танилцууллаа. Цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд хүчин чармайлт гаргаж, томоохон төсөл,  хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэн шинжлэх ухаан, боловсролын салбарт харилцаагаа эрчимжүүлэхийг зорино гэв.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан төрийн дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлалын давтамж хадгалагдаж байгаад талархал илэрхийлэхийн зэрэгцээ хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагаа хоёр улсын бат бөх харилцааны тулгуур болж ирснийг онцоллоо. Түүнчлэн БНКУ-ын Парламентын Мажилисийн дарга Е.Кошановтой хийсэн албан ёсны хэлэлцээг үр дүнтэй хэрэгжүүлэх, харилцан өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарна хэмээлээ. Монгол Улсын Их Хурал, Казахстан Улсын Парламентын Мажилис хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж, харилцааны эрх зүйн үндсээ бэхжүүлсэн нь айлчлалын онцлох ач холбогдолт үйл явдлын нэг боллоо гэдэгт талууд санал нэгдэв.

Уулзалтын үеэр бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх, зам тээврийн салбарт тулгадаж буй саад бэрхшээлийг шийдвэрлэх, шинэ маршрут бий болгох, шууд нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, тогтмолжуулах боломжит шийдэл зэрэг асуудлыг хөндлөө. Уулзалтын дараа айлчлалын бүрэлдэхүүн Сенатын ордонтой танилцав.



Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн гишүүд болон УИХ-д суудал бүхий 5 нам, эвслийн төлөөлөл яваа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Толгойт хотыг орон сууцжуулах газар чөлөөлөлт эхэллээ 18 минутын өмнө
Хүүхдүүд төрөөс хэдэн төгрөгийн, ямар тэтгэмж дэмжлэг авдаг вэ? 34 минутын өмнө
Улаанбаатар хотын ногоон бүсийг цэвэрлэж байна 2 цагийн өмнө
Монгол Улс, Австралийн Холбооны Улс ойрын хугацаанд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтооно 2 цагийн өмнө
Монгол, Казахстаны хооронд шинэ маршрут бий болгох, нислэгийн давтамжийг тогтмолжуулах чиглэлээр харилцан санал солилцлоо 2 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийлээ 2 цагийн өмнө
Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийг албан ёсоор угтаж авлаа 4 цагийн өмнө
Монгол, Казахстан улсын харилцааны тулгуур нь парламент хоорондын хамтын ажиллагаа байх болно 4 цагийн өмнө
Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод шагнал гардууллаа 5 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНД БАРААЛХАВ 6 цагийн өмнө
Наймдугаар сард олон жилийн дунджаас бага хур тунадас оржээ 6 цагийн өмнө
“UB Drone Battle” уралдааныг зарлалаа 7 цагийн өмнө
АН-ын зовлон одоо МАН-ын зовлон болох уу? 7 цагийн өмнө
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн иржээ 7 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Олон улсын цэвэр агаарын өдөр тохиож байна 8 цагийн өмнө
Маргаашийн цаг агаарын урьдчилсан мэдээ 17 цагийн өмнө
БЗД-ийн эрүүл мэндийн төв, Солонгосын Сонгсу эрүүл мэндийн сангийн "BS" нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа 21 цагийн өмнө
“UB Drone Battle” уралдааныг зарлалаа 21 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа 21 цагийн өмнө
Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө 21 цагийн өмнө