БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МАНАЙ ЗАСГИЙН ГАЗАР "ГАЗПРОМ" НХН-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА


•Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер БНХАУ-ын Бээжин хотноо болсон Орос, Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтын үеэр ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийг хэрэгжүүлэхэд гурван тал тохиролцоонд хүрснийг тодотголоо.

Ерөнхий сайд Г.Занданшатар энэхүү гурван улсын хооронд хийгдэх томоохон бүтээн байгуулалт болох байгалийн хийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэх төслийг хэрэгжүүлэхээр талууд нэгэнт зарчмын тохиролцоонд хүрсэн учраас Монгол Улсын Засгийн газар энэхүү мега төслийг хэрэгжүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

•Энэ хүрээнд Улаанбаатар хотыг хийжүүлэх төсөлд Монгол Улсын Засгийн газар болон “Газпром” НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Шадар сайд С.Амарсайхан “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга бөгөөд Удирдах газрын дарга В.А.Маркелов нар гарын үсэг зурлаа.

Энэхүү байгалийн хийн хоолойн төсөл нь Монгол Улсыг Евразийн эрчим хүчний геополитикийн шинэ зангилаа болгон өргөжүүлэхээс гадна, олон тулгуурт гадаад бодлогыг бэхжүүлж, бүс нутгийн стратегийн тэнцвэрт онцгой байр суурь эзлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Төслийн үр дүнд Оросын нийлүүлэлт, Хятадын хэрэглээг холбосон Евразийн стратегийн гүүр болон ажиллах, манай улсад тогтвортой орлого бий болгох, дэд бүтцийн хөгжил, технологийн нэвтрэлтийг түргэтгэх, эдийн засгийн төрөлжилтийг өргөжүүлэх зэрэг өргөн боломжийг нээж өгнө. Ингэснээр Монгол Улс зөвхөн дамжин өнгөрүүлэгч бус, бүс нутгийн интеграцийн идэвхтэй оролцогч болж төлөвшиж, Евразийн эрчим хүчний газрын зурагт шинэ байр суурьтайгаар тодрон гарч ирэх юм. Энэ нь Монгол Улсын гадаад бодлогын тэнцвэрт байдал, олон улсын геополитикт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх чухал алхам болох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 9 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 15 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 16 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 17 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12