БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

АН-ын зовлон одоо МАН-ын зовлон болох уу?

Г.Оюунтуяа
2025/09/05

Эв нэгдэл, баяр ёслолтойгоор албан ёсны шинэ даргатай болсон АН-ынхан цэгцрэх алхмаа хийсэн. 

Харин эрх баригч МАН-ынхан шинэ Ерөнхий сайдтай болсон ч намын даргатай ч юм шиг, үгүй ч юм шиг 3-4 сар болж байна. Намын дүрэм, улстөрчийн ёс зүйгээр бол Ерөнхий сайдаасаа огцорсон бол намын даргаа, намын даргаасаа огцорсон бол Ерөнхий сайдаа үг дуугүй “автоматаар” хүлээлгэн өгөх ёстой. Харамсалтай нь энэ соёл хамгийн сайн төлөвшсөн байх ёстой зуугаар хэмжигдэх жилийн түүхтэй МАН-д улс төрийн тохиролцоо гэх бохир улстөр нь ёс зүйгээс давснаас тодорхойгүй байдалтайгаар хагас жил үргэлжлэх төлөвтэй болоод байна. 

Тохиролцоо, тохироо, наймаагүйгээр улс төрийн ямар ч ажил хөдлөхгүй болсон. Ялангуяа МАН болон АН-ын хувьд нам доторх фракцуудын дунд болдог байсан тохиролцоо сүүлийн үед нам дотроосоо хальж гадагшаа бусад нам болон улс төрчидтэй тохирдог, наймаалцдаг болсон. 

Монголын улс төрийн тогтолцоонд гажуудал үүсгэж буй энэхүү эхлэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тавиад байна хэмээн ажиглагчид үзэж байна. Түүний бүрэн эрхийн хугацаа дуусч буй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр У.Хүрэлсүх дахин нэр дэвших эрхгүй. Энэ нь түүнийг Ерөнхийлөгч байх хугацаандаа Монголын улс төрд нөлөөллөө бэхжүүлж улс төрд буцан орох замаа засахын тулд МАН-ын эрх мэдэлд гар дүрч эхэлснээс харж болохоор байна. 

АН-ын даргаар сонгогдсон О.Цогтгэрэлийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тохироогоор санасандаа хүрсэн гэх яриа улс төрийн хүрээнд яригдаж буй нь зүгээр нэг тохиолдлын хов биш юм. МАН-ын дарга болон Ерөнхий нарийн бичгийн даргаар түүний баруун гар, итгэлт андууд очиж бас очихоор яригдаж буй зэрэг нь МАН-ын гишүүдийн сонголт биш нь үнэн билээ.

Үе үеийн экс Ерөнхийлөгч нар нэр дэвшүүлсэн нам болон улс төрийн эрх мэдлээсээ зуурсаар зууралдсаар байдгийн тод жишээ бол Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Н.Энхбаяр нар. Эцэст нь тэд намдаа болон улстөрд ч үзэн ядагдаж улс төрийн карьертаа цэг тавьж ард түмний хүндэтгэлийг ч алдсан түүхтэй. Энэ эмгэнэлтэй түүхийг Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх давтаж эхлэв бололтой. 

Гэхдээ хамгийн харамсалтай нь сүүлийн найман жил ялалтаараа аархаж, ядаж ойрын 10 жилээр улс орны хөгжлийн бодлогыг төлөвлөн явж байсан эрх баригч намын дотоод асуудалд ил цагаан оролцож эхэлснээр ганц МАН-ыг биш Монголыг талцуулж, улс төрийн тогтолцоог гажуудалд оруулаад байна. 

АН-ынхан Женкогийн оролцооноос салах гэж олон жил зовсон. Хүкийн ачаар арай гэж холдууллаа. Харин одоо АН-ын зовлон МАН-д ирж, зургаан жил улс төрийн гал тогоогоо үгүйлсэн ХҮК гэх хүний эрх мэдлийн төлөөх “тохироонд” МАН-аа алдах уу, аврах уу?  


1
angry
0
care
0
haha
5
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.177.12
2025/09/05
0
0
Занданшатар УИХ-ын гишүүн болж чадаагүй байж МАН-ын дарга байтугай Ерөнхий сайд болсон нь өөрөө инээдтэй ш дээ ер нь бол
Хариулах
66.181.179.174
2025/09/05
0
0
МАН-д одоо ХҮК орж хүүхэлдэйгээ дарга болгоод эрх мэдлээ нэг тогтоочихвол юун Женко байтугай юм болно доо
Хариулах
Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 9 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 15 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 16 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 17 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12