БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол, Казахстан улсын харилцааны тулгуур нь парламент хоорондын хамтын ажиллагаа байх болно

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчилж байна. Айлчлалын эхний өдөр манай улсын төлөөллийг (2025.09.04) Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Ерлан Кошанов Мажилисийн ордны өмнө хүндэтгэн угтан авч, улмаар хоёр улсын парламентын удирдлагууд албан ёсны хэлэлцээ хийлээ. 


Тус улсын парламентын даргын зүгээс Монгол, Казахстан улс хооронд олон жилийн найрсаг харилцаа бэхжин тогтож, сүүлийн жилүүдэд олон салбарт эрчимжиж байгааг тодотгоод, Монгол Улсын Их Хурлын дарга 22 жилийн дараа албан айлчлал хийж буйд талархал илэрхийлэв. Тэрбээр, Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевыг ноднин Монгол Улсад айлчлах үеэр хоёр улсын харилцааны стратегийн түншлэлийн хүрээнд худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилт дэвшүүлж, олон талт хамтын ажиллагааны 11 баримт, бичиг үзэглэсэн. Энэхүү үйл явдлын дараахан Монголын талаас УИХ-ын дарга айлчилж байгаа явдал бол төрийн дээд, өндөр яриа, хэлэлцээний давтамжийг хадгалах ач холбогдолтой төдийгүй хоёр улсын харилцааны шинэ үе эхэлсний илрэл юм хэмээлээ. Парламентын Мажилисийн дарга Е.Кошаев, парламентын бүлэг хоорондын олон талт харилцааг эрчимжүүлж, хууль тогтоох ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшилтэт хэлбэрүүдийг нэвтрүүлэх зэрэгт хамтрах хүсэлтэй байгаа гэсэн саналыг дэвшүүлсэн юм.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, эртнээс улбаатай түүх соёл, өв уламжлалын гүн гүнзгий холбоо бүхий хоёр улсын харилцааны тулгуур нь парламент хоорондын хамтын ажиллагаа байх болно хэмээгээд Төв Азийн бүс нутаг дахь анхны стратегийн түнш Казахстан улсад хийж буй энэхүү айлчлал нь хоёр улсын стратегийн түншлэлийг баталгаажуулахад чухал ач холбогдолтойг онцоллоо. Тэрбээр, Казахстан Улс бол монголчуудын хувьд бүс нутгийн чухал түнш төдийгүй Төв Азитай холбосон бат бөх гүүр юм гэж тодотгов. Цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд анхаарч, улс хоорондын хэлэлцээг бодитоор хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл гаргах, ялангуяа тээвэр логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбарт олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Ингэхдээ худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бизнес эрхлэгчдийн хэлхээ, холбоо чухал гэдгийг тэмдэглэв.




Талууд Байнгын хороо, парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын парламентын Тамгын газар хооронд тогтмол харилцаа тогтоох, хууль тогтоох үйл ажиллагааг харилцан дэмжих, туршлага судлах нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг хөндсөн юм. Ийнхүү албан ёсны хэлэлцээ өргөн цар хүрээг хамарч, Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилис хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулав. Санамж бичигт Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Е.Кошанов нар гарын үсэг зурлаа. Мөн Ховд аймаг болон Дорнод Казахстан муж хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Дорнод Казахстан мужийн захирагч Нурымбек Сактагонов нар гарын үсэг зурсан юм.


Албан ёсны хэлэлцээний үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга У.Отгонбаяр, УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Б.Бейсен, ГБХНХ-ын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн Х.Жангабыл, С.Замира, С.Зулпхар, Б.Пунсалмаа, П.Ганзориг, Б.Жаргалан, Ц.Мөнхбат, М.Сарнай, Г.Хосбаяр, Б.Хэрлэн, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нарын албаны хүмүүс байлцав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийлээ 3 минутын өмнө
Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийг албан ёсоор угтаж авлаа 2 цагийн өмнө
Монгол, Казахстан улсын харилцааны тулгуур нь парламент хоорондын хамтын ажиллагаа байх болно 2 цагийн өмнө
Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод шагнал гардууллаа 2 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНД БАРААЛХАВ 3 цагийн өмнө
Наймдугаар сард олон жилийн дунджаас бага хур тунадас оржээ 3 цагийн өмнө
“UB Drone Battle” уралдааныг зарлалаа 4 цагийн өмнө
АН-ын зовлон одоо МАН-ын зовлон болох уу? 5 цагийн өмнө
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн иржээ 5 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Олон улсын цэвэр агаарын өдөр тохиож байна 5 цагийн өмнө
Маргаашийн цаг агаарын урьдчилсан мэдээ 15 цагийн өмнө
БЗД-ийн эрүүл мэндийн төв, Солонгосын Сонгсу эрүүл мэндийн сангийн "BS" нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа 18 цагийн өмнө
“UB Drone Battle” уралдааныг зарлалаа 18 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа 18 цагийн өмнө
Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө 19 цагийн өмнө
Чөлөөлөх дайны ахмад дайчин Ундрахын Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээлээ 20 цагийн өмнө
Олимп, Их Монголын гудамжны явган хүний замыг энэ сарын 15-нд шинэчилж дуусгана 22 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ирлээ 22 цагийн өмнө
С.Баярмаа. Их хурлаа хуралдуулж, засаглалын хямралаас гаргаж өгөөч 23 цагийн өмнө
З.Даваасүрэн: Огцорсон Ерөнхий сайд намын дарга байх зохимжгүй Өчигдөр