БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, татварын ачааллыг бууруулна

Г.Оюунтуяа
2025/09/03

Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан мэдээлэл хийв. 

Тэрбээр, 2026 оны төсвийг анх удаа иргэдийн оролцоотой боловсрууллаа. Татварын ачааллыг бууруулах, төрийн оролцоог хумих, хувийн хэвшилдээ илүү орон зай олгож, жижиг, дунд бизнес эрхлэгч, иргэдээ дэмжих бодлого баримталсан. Төсвийн хэт тэлэлтийг хязгаарласан нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах оновчтой шинэчлэл юм. Хэдийгээр төсвийн зардлыг бууруулсан ч гэсэн хүний хөгжлийг дэмжсэн иргэдийн төсөв гэдгийг онцлов. Мөн иргэд, баялаг бүтээгчдийн татварын ачааллыг бууруулсан төсөв гэдгийг тодорхойлов. 

Татварын ачааллыг бууруулах замаар татварын шинэчлэлийг хэрэгжүүлнэ. НӨАТ-ын хөнгөлөлтийг үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний ээлжид худалдан авалтаас хамаарч хөнгөлөлт үзүүлнэ. Тухайлбал, НӨАТ-ын буцаан олголтыг нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтад таван хувь, нэг сая төгрөгөөс дээш худалдан авалтад хоёр хувь байхаар тогтооно. Харин 2027 оноос 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын 10 хувь, 500 мянгаас  сая төгрөг хүртэл таван хувийг, нэг сая төгрөгөөс дээш худалдан авалтын хоёр хувийг буцаан олгохоор төлөвлөжээ.  Эдгээр алхмыг хэрэгжүүлснээр НӨАТ-ыг бүх нийтээр жигд төлдөг болно. Татварын бааз суурь өргөжнө, далд эдийн засаг ил болно гэж тооцжээ. 

Хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг дэмжих, татварын ачааллыг бууруулах чиглэлд тодорхой алхмуудыг тусгажээ. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлэх татварын хөнгөлөлтийн босгыг 1.5 тэрбумаас 2.5 тэрбум төгрөг болгоно. НӨАТ-ын хялбаршуулсан горимын босго 50 сая байсныг 400 сая болгож нэмэгдүүлэх зохицуулалт төсөлд туссан байна. 

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх бүх боломжийг эрэлхийлнэ. Энэ жил 85 мянган тонн нүүрс экспортлох зорилтдоо бараг хүрч байна. БНХАУ-ын зах зээлд нүүрс  эрэлттэй хэвээр байгаа учир экспортыг жилд 200 мянган тонн хүртэл нэмэгдүүлэх боломж бий. Төрийн өмчит компаниудад энэ чиглэлээр бодит ахиц гаргаж ажиллах даалгавар өгсөн.

Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтаар эмнэлэг барих нь гол зорилго бус яаралтай тусламж, эрчимт эмчилгээ үйлчилгээний сайн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн. 2026 оны төсөвт эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг хоёр их наяд 270 тэрбум төгрөг гэж төсөвлөсөн. Өөрөөр хэлбэл, даатгалын санг нэмэх бус харин эрсдэлийг даах, олон нийтийн хяналтад оруулах  зохицуулалтыг хийх хөтөлбөр давхар өргөн барьж байна. 

Төрийн өмчийн 108 компанийг 70  болгож бууруулах бодлого баримтална. Эдгээр компанийн зардлыг бууруулах, үр ашигтай ажиллах шаардлага тавьсан. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компанид Бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилсноор  борлуултын орлого, тээвэрлэлт, экспорт гурав дахин нэмэгдсэн. 

Нийслэлд сургууль, цэцэрлэг барих 24 байршлын газар чөлөөлөлтөд 70 тэрбум төгрөг төсөвлөсөн. Цаашдаа хотхон барьж буй нөхцөлд заавал төрийн өмчийн сургууль, цэцэрлэг барих стандартыг хэрэгжүүлэх ёстой.  Төсвийн төслийг УИХ, Сангийн яамны сайтад нээлттэй байршуулсан, хүссэн хүн бүр танилцах боломжтой зэрэг мэдээллийг Ерөнхий сайд болон салбарын сайд нар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо 7 минутын өмнө
Гавьяат дасгалжуулагч Т.Өсөх-Ирээдэй: Монгол бөхийн их буян хишигт залбирч байна 43 минутын өмнө
“Монгол эр хүн” үндэсний III чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно 59 минутын өмнө
Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал 2 цагийн өмнө
Зүүн аймгуудын нутгаар шороон шуурга шуурна 2 цагийн өмнө
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо 16 цагийн өмнө
“Улаанбаатар - Хөрөнгө оруулалт” өдөрлөгөөр нийслэлийн мега төслүүдийг танилцууллаа 18 цагийн өмнө
МҮОНРТ: Дотоод аудитор сонгон шалгаруулж ажилд авна 18 цагийн өмнө
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа 19 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН: Монголчууд бид Үндэсний эрх ашгаа дээдэлж, эвийг эрхэмлэх цаг 19 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 22 цагийн өмнө
Н.Учрал: Авлига, албан тушаалын хэрэгтнүүд ял завших, халдашгүй эрхээр далайлган, мөрдөн байцаалтаас зугтаж, зайлсхийж байна 23 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 105 УДААГИЙН ДУУДЛАГААР 12 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ Өчигдөр
МҮБХ, НЗДТГ хүүхэд, залуучуудад үндэсний бөхийг таниулах, сурталчлах чиглэлээр санамж бичиг байгууллаа Өчигдөр
ХАМСААТНАА АВАРЧ, ХАЛААСАА ТҮНТИЙЛГЭХ Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ЭРГЭН ИРЭЛТ Өчигдөр
Х.Нямбаатар: Төрийн албанаас цалин авчихаад Э.Бат-Амгалангийн хувийн компанийн ажилчид шиг үйлдэл гаргасан дүүрэг, хороодын дарга нар хэсгийн ахлагч нарыг чөлөөлнө 2026/03/13
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа 2026/03/13
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦЫГ ХЭЛЭЛЦЭЖ, ХОЛБОГДОХ ДЭД ХОРООДОД ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ 2026/03/13
​ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУД 2026/03/13
Ховд аймагт 6 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ 2026/03/13