БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НИТХ-ын дарга А.Баяр түгжрэлийг бууруулах шинэ авто замын трассуудын байршилд ажиллалаа

Г.Оюунтуяа
2025/09/03

     НИТХ-ын дарга А.Баяр түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийг ахлан үе шаттай ажлуудыг зохион байгуулж билээ. Тэгвэл энэ удаа нийслэлийн түгжрэлийг бууруулах, гол авто замуудын ачааллыг багасгах зорилгоор ирэх онд хийхээр төлөвлөөд буй 10 орчим шинэ авто замын трассын байршил дээр ажиллалаа. Эдгээр шинэ замуудыг ирэх оноос эхлүүлэх, шаардагдах санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгах саналыг боловсруулах юм. Иймд тухайн зам тавих орчны бодит нөхцөл байдалтай танилцаж, ач холбогдлоор нь эрэмбэлэх зорилгоор Ажлын хэсэг газар дээр нь ажиллалаа.

    Түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн буюу Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н. Намуу, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Очирбат болон Нийслэлийн Замын хөгжлийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ичинхорлоо,  Бодлого төлөвлөлтийн хэлтсийн зураг төслийн инженер Х.Ганбат, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх 2 дугаар хэлтсийн дарга Б.Мягмарсүрэн нар ажиллав. Нийслэлийн Замын хөгжлийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ичинхорлоо ирэх онд хийхээр төлөвлөж буй шинэ авто замын трассуудын онцлог, ач холбогдол болон тухайн байршилд тулгамдаж асуудлыг танилцуулж, мэдээлэл өглөө. Холбогдох албаныхан мэдээлэл авч, санал солилцож, бодит нөхцөл байдалтай танилцлаа.

    Үүний дараа НИТХ-ын дарга А.Баяр шинэ трасс замуудыг хийснээр түгжрэл хэдэн хувиар бууруулах, зайлшгүй тохиолдолд шаардлагатай байгаа авто замыг эрэмбэлж ирэх оны төсөвт тусгахын тулд холбогдох зураг төслийг нарийн гаргаж, бэлэн болсон зураг төслийг хянаж, нягтлах, шаардлагагүй замын трассыг хойшлуулах, иргэдийн санал хүсэлтийг заавал авах, төрийн байгууллагын уялдаа холбоог эрчимжүүлэх зэргийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд санууллаа.

    Тус ажлын хэсэг дараах байршлуудын нөхцөл байдалтай танилцаж ажиллалаа.

    1. Сонсголонгийн авто замаас Эрчим хүчний гудамж хүртэл шинэ авто замын трасс
    2. Яармагийн гэр хороолол дундуур явах шинэ авто замын трасс
    3. Яармагийн гол замаас Нүхтийн авто зам хүртэлх шинэ замын трасс
    4. Туул голын эргийн дагуух шинэ авто замын трасс
    5. Тахилтын шинэ авто замын трасс
    6. Зайсангийн Соёмботой уулын хойгуурх шинэ авто замын трасс

     

    Эх сурвалж: НИТХ-ХМОНХА Сүүлд нэмэгдсэн
    • ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ШИНЭ ЗАМЫН ТРАССУУДЫН БАЙРШИЛ ДЭЭР АЖИЛЛАЛАА2025/09/03 09:10
    • Б.МЯГМАР: 15 ЖИЛ ГАЦСАН ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 5600 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛНО2025/08/29 15:35
    • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД ДААТГАЛЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗЛАА2025/08/29 15:07
    • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: 16 НАС ХҮРЭЭГҮЙ БОЛ МОПЕД, СКҮҮТЭР ТҮРЭЭСЛЭХ БОЛОМЖГҮЙ БОЛНО2025/08/29 13:39
    • БАГА ТОЙРУУ ОРЧИМД ЗОРИУЛАЛТЫН ЗОГСООЛД БАЙРШУУЛААГҮЙ МОПЕД, СКҮҮТЭРИЙГ ӨНӨӨДРӨӨС АЧИЖ ЭХЭЛЛЭЭ2025/08/28 15:23
    • НИЙТИЙН ТЭЭВРИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛСНӨӨР АВТОБУС ХҮЛЭЭХ ХУГАЦАА БАГАСАЖ, ХУРД 4.5 КМ/ЦАГААР НЭМЭГДЖЭЭ2025/08/28 15:20
    • ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК ТӨСЛИЙН ДЦС, БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ EPC ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА2025/08/26 16:21
    • АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛ, СҮЛЖЭЭ БОЛОН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ2025/08/26 13:40
    • БАГА ТОЙРУУГИЙН 16 БАЙРШИЛД 719 ШИРХЭГ МОПЕД, СКҮҮТЭРИЙН ТЭМДЭГЛЭГЭЭ БҮХИЙ ЗОГСООЛ ХИЙЛЭЭ2025/08/25 14:13

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Огт төрөөгүй хүүхдэд хуурамч "Төрсний гэрчилгээ" гаргуулж, 18 жилийн турш хүүхдийн мөнгө авчээ 12 минутын өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсад анх удаа спортын хутга шидэлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах талаар мэдээлнэ 43 минутын өмнө
1742 ИРГЭНД 5.2 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН НЭГ БҮЛГИЙН 17 ЭТГЭЭДИЙГ ГАДААД УЛСААС БАРИВЧИЛЛАА 13 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа 14 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ 16 цагийн өмнө
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг түр хаана 16 цагийн өмнө
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна 17 цагийн өмнө
Монголбанкны нэрэмжит “Залуу судлаач” уралдааны шилдгүүд тодорлоо 21 цагийн өмнө
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо 21 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 17 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 32 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 22 цагийн өмнө
Ахлах ангийн сурагчид нэгнээ бүлэглэн зодож, бэртээжээ 23 цагийн өмнө
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна Өчигдөр
Төв банкны үндсэн зорилтыг “Үнийн тогтвортой байдал” болгон өөрчилнө 2026/05/22
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хаврын чуулганд багтаан батална 2026/05/22
Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ 2026/05/22
АДУУЧИД БОЛ НҮҮДЭЛЧИН МОНГОЛЧУУДЫН ӨВ, СОЁЛЫН ДАРХЛААГ ТЭЭГЧИД ЮМ 2026/05/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм 2026/05/22
Манай улс энэ жил анх удаа Дэлхийн адууны өдрийг тэмдэглэнэ 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун ус хязгаарлана 2026/05/22