БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн зөрчлийг арилгуулж байна

Г.Оюунтуяа
2025/09/02

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн зүүн урд талд зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн зөрчлийг арилгуулж байна. Энэ хүрээнд НХШГ-ын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.  Тодруулбал, дээрх байршилд “Юби роботикс” ХХК саарал ус ашиглах зориулалттай автомашин угаалгын газар байгуулахаар Үндэсний соёл, амралтын хүрээлэнтэй түрээсийн гэрээ байгуулжээ. Тус компани барилгын ямар нэг зөвшөөрөлгүй, түрээсийн газартаа барилга барьж байсан зөрчлийг зогсоолоо. 

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах, зорчих нөхцөл бололцоог хангах үүднээс дагаж мөрдөж байгаа холбогдох стандартуудын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.  Улсын байцаагч холбогдох бичиг баримтуудыг шалгахад энэ байгууламж нь барилгын ажлын даалгаваргүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй,  Барилгын хөгжлийн төвд зураг төслөө батлуулаагүй зэрэг зөрчилтэй байсан. Тиймээс бид албан шаардлага хүргүүлж, барилгын ажлыг зогсоолоо. Тус байгууллагад торгуулийн арга хэмжээ авч уг байгууламжийг богино хугацаанд буулгуулна. Улсын байцаагчийн заасан хугацаанд компани тус байгууламжийг буулгахгүй бол улсын зардлаар нурааж, гарсан хөрөнгийг зөрчил гаргасан этгээдээр төлүүлнэ. Мөн Үндэсний соёл, амралтын хүрээлэн энэ газрыг амралт, зугаалгын цогцолборын зориулалтаар ашиглахаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зөвшөөрөл авсан. Хотын төвийн А бүсэд зөвшөөрөлгүй барилга байгууламж бариулах эрх Үндэсний соёл амралтын хүрээлэнд байхгүй” гэдгийг хэллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 2 минутын өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 37 минутын өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko 2026/09/01