БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.АМАРСАЙХАН: ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

Г.Оюунтуяа
2025/09/03

Монгол Улсын Засгийн газар 2026 оны төсвийн төслийг анх удаа иргэдийн саналд тулгуурлан боловсруулж, УИХ-д өргөн барилаа. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Г.Занданшатар болон танхимын гишүүдийн хамт 2026 оны нэгдсэн төсвийн төслийг олон нийтэд танилцууллаа.

Засгийн газраас хүн төвтэй төсөв боловсруулахын тулд бодлогын шинэчлэл хийж, иргэдийн хэрэгцээ, санал бодлыг төсвийн суурь баримт бичигт тусгасан нь энэ удаагийн төсвийн гол онцлог байлаа. Үүний зэрэгцээ Засгийн газрын зүгээс татварын бодлогод шинэчлэл хийж, хувийн хэвшил болон баялаг бүтээгчдэд ээлтэй, санхүүгийн таатай орчныг бүрдүүлэхийг зорилоо. Ингэхдээ төрийн оролцоог хумьж, хувийн хэвшлийг дэмжиж, бизнесийн орчныг сайжруулах, хөнгөлөлттэй нөхцөлөөр дэмжлэг үзүүлэхэд анхаарлаа.

Салбар бүрийн оновчтой төсөвлөлт хийхийн тулд иргэдийн саналд тулгуурлан төсвийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбаруудад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх саналууд зонхилсон. Эдгээр саналыг Засгийн газар бүрэн тусган төсвийн төслөө УИХ-д өргөн бариад байна.

Түүнчлэн Онцгой байдлын салбарын чадавхыг бэхжүүлэх зорилгоор гамшгаас хамгаалах, аврах ажиллагааг шуурхай гүйцэтгэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн. Тодруулбал, гал түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулахаар гал унтраах багаж хэрэгсэл, хамгаалах хэрэгслээр хангахын зэрэгцээ, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандууллаа. Энэ нь гамшгийн эрсдэлийг бууруулах, сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Монгол Улсын засгийн газар эдийн засгийг төрөлжүүлж, уул уурхайгаас хэт хамааралтай бүтцээс татгалзаж, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хоршоо, мал аж ахуйн салбаруудыг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлж байна. Малчид, хоршоод, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хөрөнгө оруулалт, зээлийн нөхцөлийг сайжруулах, зах зээлд гарахад нь туслах зорилгоор төсөвт тодорхой зохицуулалтуудыг тусгалаа.

Энэ бүх бодлого, арга хэмжээ нь иргэдийн амьжиргааг тогтворжуулж, эдийн засгийг дунд болон урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд чиглэж байгаа юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ 3 цагийн өмнө
Хүрэн баавгай агнасан иргэнийг 5.4 сая төгрөгөөр торгожээ 3 цагийн өмнө
Н.УЧРАЛ: ЭНЭ ХАВРЫН ЧУУЛГАН ИРГЭДИЙГ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС ХАМГААЛАХ ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ИЖ БҮРЭН ХАНГУУЛАХАД ЧИГЛЭНЭ 5 цагийн өмнө
Бүлэг мансуурагчдад ял шийтгэлээ 6 цагийн өмнө
Нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаалаас үүдэлтэй МАРТЫН 8 6 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙГ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДЭДЭЭ СУРРОН ХУДАЛДАН АВЧ ӨГӨХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЛАА 9 цагийн өмнө
Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурчээ 10 цагийн өмнө
Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ 10 цагийн өмнө
Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ Өчигдөр
Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ Өчигдөр
Н.Номтойбаяр: "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг дэмжихгүй Өчигдөр
Маргаашаас ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт заалтай анхны улсын сургууль боллоо Өчигдөр
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Үндэсний дээд лиг”-ийн “Playoff”-ын тоглолт эхэлнэ Өчигдөр
Төрийн байгууллага, албан тушаалтан мэдээллийг албаны нууцад хамааруулдаг байсныг цэгцлэхээр боллоо 2026/03/04
Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/03/04
Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар засгийн газарт танилцуулна 2026/03/04
АН: Манай намын цахим системийг хакердуулсан мэтээр гүтгэж буй асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна 2026/03/03
Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно 2026/03/03