Өнөөдөр болох үйл явдлын тойм:
9:30 цагт: "Ази номхон далайн бүсийн кибер сургуулилт-2025” Шангрила зочид буудалд болно.
11:00 цагт: БНХАУ-ын Өвөр Монголын их сургуулийн профессор Д.Түмэнжаргал “Монгол бичгийн адил бус бичлэгтэй дан үгийг жигдлэх асуудалд” сэдвээр МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд илтгэл хэлэлцүүлнэ.
11:00 цагт: УИХ-ын гишүүн О.Номинчимэг, О.Саранчулуун, Б.Мөнхсоёл, Ө.Шижир, Д.Энхтүвшин нар эмч, сэтгэлзүйчдийн төлөөлөлтэй Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хүний эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөл зэрэг асуудлаар Төрийн ордны "Их засаг" танхимд уулзана.
12.00 цагт: Дорнод аймгийн нутагт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин Тамсаг” компани болон шүүхийн хууль бус шийдвэрийн талаар “Нутгаа аврах Чойбалсанчуудын нэгдэл” ТББ-аас “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.