БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Жоан Антонин: Хүний нүдэнд харагдахааргүй суурийн ажлыг хийсний үндсэн дээр одоо та бүхэнд харагдаж байгаа механик угсралтын ажлыг эхлүүллээ

Г.Оюунтуяа
2025/09/02

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийг төрөлжүүлэх, түгжрэлийг бууруулах чиглэлээр Дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж, суурийн ажлыг дуусгаж, тулгуур баганыг суурилуулж эхэлсэн. Дүүжин замын тээвэр төслийн гүйцэтгэгч Францын Пома группийн төслийн талбайн инженер Жоан Антонинтай цөөн хором ярилцлаа. Тэрбээр Францын дүүжин замын тээврийн томоохон төслүүдээс гадна Хятад, Орос, Гүрж, Энэтхэг зэрэг улс оронд Cable car угсарсан арвин туршлагатай.  

-Төслийн тулгуур баганын суурилуулалт амжилттай юу?

-Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй Дүүжин замын тээврийн анхны тулгуур цамхагийг өөрийн биеэр босгосондоо сэтгэл хангалуун байна. Өнөөдөр бол түүхэн өдөр гэж хэлэхийг хүсч байна. Манай баг нийт 19 тулгуур багана босгоно. Эхний босгосон энэхүү тулгуур цамхаг 20 гаруй метрийн өндөртэй. Энэхүү цамхагийг босгохын тулд 3 угсралт хийгээд бууж ирлээ. Тулгуур багана нь хоёр хэсэгтэй, мөн тэнцвэржүүлэгчтэй. Ингээд нийт 3 хэсэг угсралт хийсэн гэсэн үг л дээ.

-Дүүжин замын тээвэр нь түгжрэл буурахад нөлөөлөх нийтийн тээврийн төсөл мөн үү?

-Улаанбаатарын цанын нэгэн баазад дүүжин тээврийг ашигладаг юм билээ. Харин бид Монголын нийслэлд нийтийн тээвэрт ашиглах томоохон бүтээн байгуулалтыг хийж байна. Энэхүү төсөлд бид 40-50 жилийн баталгаа өгнө. Дэлхийн олон улс орон нийтийн тээвэрт, ялангуяа түгжрэл бууруулах, хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах, тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд энэ төслийг ашигладаг болсон. Ганцхан жишээ дурдахад, Францын нэн хөнгөлөлттэй зээлээр Колумбид дүүжин замын тээврийн төслийг 15 жилийн өмнө байгуулж байсан бол өнөөдөр 6 дахь шугамыг барьж байна шүү дээ.

-Дүүжин замын тээврийн төсөл нь монголд анхдагч төсөл юм. Бүтээн байгуулалтын чанар, стандартад та ямар баталгаа хэлэх вэ?

-Манай инженерингийн баг Монголын газар хөдлөлтийн эрсдэл, геологийн нөхцөл, хөрсний онцлог зэргийг тооцоолж байж тулгуур суурийг бэхэлсэн. Саяхан босгосон 20 метр өндөртэй баганын гүнд 9-15 метр суурь бий. Зарим тулгуурын дор 4, зарим тулгуурын дор 6 суурь хийсэн. Энэ бол маш нарийн технологи. Хүний нүдэнд харагдахааргүй суурийн ажлыг хийсний үндсэн дээр одоо та бүхэнд харагдаж байгаа механик угсралтын ажлыг бид хийлээ. Дүүжин замын тээвэр бол аюулгүйн технологи, эрсдэлгүй нийтийн тээвэр байх ёстой юм.

-Яармаг – Арцат чиглэлд нийт 19 тулгуур багана босгоно. Тулгуур баганын эхний угсралтыг хийлээ. Дараагийн тулгууруудыг ижил стандартаар хийж гүйцэтгэх үү?

-Тулгуур багануудыг угсрах техник нь ижил байх ч, цамхагууд нь нь 6.45 - 42 метр буюу өөр өндөртэй. Хамгийн өндөр шугам гэхэд 10 мянган вольтын цахилгааны шугам дээгүүр явна. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, бүх эрсдэлийг тооцоолж ажиллах бэлтгэлийг хангасан. 42 метр өндөртэй тулгуур баганыг угсрахад миний бие ахлан оролцож ажиллана. Энэ дашрамд, Моннис инженеринг болон төслийн багийнхнаа инженер залуусыг магтмаар байна. Шилдэг залуу инженерүүдтэй хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна. Цаашид багийн монгол залуус маань өөрсдөө төслүүдийг гүйцэтгэх туршлага мэдлэгтэй болж байгаа шүү. Мөн энэ төслийн захиалагч тал нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар юм. Энэ хүрээнд Нэгдсэн төслийн удирдлагын газраас инженерингийн баг гарч, өдөр тутам болон 7 хоног бүр хяналт тавьж, тайлан хүлээн авдаг. Тухайлбал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, механик угсралтын стандарт шаардлага, тоног төхөөрөмжийн хяналт зэрэг бүх л үе шатанд өдөр бүр хяналт тавьж ажиллаж байгаа.

-Таны хувьд мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-Миний хувьд, өндрийн инженер мэргэжилтэй бөгөөд дүүжин замын тээврийн салбарт 20 жил ажиллаж байна. Францын нийтийн тээврийн том төслүүдээс гадна Энэтхэг, Гүрж, Орос, Хятад зэрэг оронд cable car-ыг сүндэрлүүлж байлаа. Дэлхийн хаа сайгүй, олон улс оронд Cable car-уудыг босгож бүтээсэн шүү.

-Пома группийн тухайд та юу хэлэх вэ?

-Пома групп бол дэлхийн дүүжин замын тээврийн салбарт анхдагчдын нэг. Үйлдвэрлэл, түүхээс гадна хуучин суурилагдсан аппаратуудыг шинэчлэх, төслийнхөө их засварыг хийх, мөн инженер мэргэжилтнүүдээ байнга сургаж бэлтгэдэг туршлагатай компани. Манай групп дэлхий дахинаа cable car-ын 8000 системийг угсарчээ. Өнөөдрийн байдлаар л гэхэд Помагийн 10 гаруй баг дэлхийн өнцөг булан бүрт очиж төслүүдээ хэрэгжүүлж байна. Бүтээн байгуулалт бүхний ард Помагийн нэр хүнд, тамгалагдаж байдаг учир бид алдах эрхгүй, зөвхөн шилдгийг байгуулдаг. Төсөл бүхний ард Франц Улс, Помагийн нэр гардаг учир төслийн тулгуур баганаас эхлээд бүхий л тоног төхөөрөмж, эд ангиудыг Помагийн үйлдвэрээс 100 хувь нийлүүлдэг. Энэ бол Пома брэндийн нэр хүнд юм.

-Cable car-ыг та товчхон үгээр тодотгож, давуу талыг нь дурдвал?

-Cable car-аас та бүхэн гурван мэдрэмж авна гэдэгт итгэлтэй байна. Миний сонссоноор Улаанбаатарын Яармагаас Өнөр хороолол чиглэлд иргэд зорчихдоо өдөрт дунджаар 1-2 цагийг өнгөрөөдөг гэсэн. Харин энэ төсөл ашиглалтад орсноор 10 минутад л очих газартаа хүрнэ. Хоёрдугаарт, энэхүү тээврээр зорчихдоо хотын үзэмжийг дээрээс нь тольдоно. Мөн маш чимээгүй, тав тухтай байх болно.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 25 минутын өмнө
Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 44 минутын өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Дэлхийн ган, цөлжилттэй тэмцэх өдөр тохиож байна 1 цагийн өмнө
“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна 2026/06/12
ХХААХҮЯ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДРӨӨ ЖДҮ-ИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААТАЙ ХАМТАТГАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 2026/06/12
​УИХ-ын чуулганы өнөөдрийн өдрийн ирцийн мэдээ 2026/06/12
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа 2026/06/12
Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа 2026/06/12
ДАШТ-ий түүхэн дэх хамгийн цөөн хавтантай бөмбөг “Trionda” 2026/06/12
Б.Пүрэвдагва: Хүн амын нягтаршил ихтэй байшин хороолол дунд “Хотхоны бага сургууль” барина 2026/06/12
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно 2026/06/12
ҮЙЛ ЯВДАЛ: Дэлхийн цусны донорын өдөр тохиож байна 2026/06/12
​ Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа 2026/06/11
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана 2026/06/11
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана 2026/06/11
Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно 2026/06/11
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ 2026/06/11
С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал 2026/06/11
НӨАТ-ын сугалааны тохирол ирэх лхагва гарагт явагдана 2026/06/11
Монголбанк олон улсын хяналт шалгалтын захирлуудын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна 2026/06/11