БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.АМАРСАЙХАН: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ БҮСЧИЛЖ ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ДААЛГАЛАА

Г.Оюунтуяа
2025/09/03

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 21 аймгийн Засаг дарга нар, УОК-ын холбогдох мэргэжилтнүүд, хөдөө аж ахуйн салбарын бусад албаныхантай цахимаар хуралдлаа.

Өнөөдрийн хуралдаанаар өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа Баруун 5 аймаг, Төвийн бүсийн зарим аймаг болон хадлангийн бүс болох зүүн гурван аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг сонсож, тодорхой үүрэг чиглэл өглөө. Баруун бүсийн нийт нутаг дэвсгэрийн 70-80 хувь нь гантай байгаа бөгөөд энэ жил 14.8 сая тоо толгой мал өвөлжих тооцоо гарсан. Баруун аймгууд өвс тэжээл импортоор худалдаж авах, хадлан тэжээл бэлтгэх тал дээр анхаарч шаардлагатай зохицуулалт хийж байгааг мэдээллээ.

Энэ жил улсын хэмжэээнд 62.4 сая тоо толгой мал өвөлжих бол отрын 9 бүсэд 653 мянган мал өвөлжих тооцоо судалгааг ХХААХҮЯ-аас гаргажээ. 2025-2026 оны өвөл, хавар хүндрэх эрсдэлтэй учраас малчдыг малаа эдийн засгийн эргэлтэд оруулахыг анхааруулж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 10 сая гаруй тоо толгой мал зах зээлд борлуулж дотоодын хэрэгцээг хангахаас гадна, экспортлох зохицуулалтыг хийж байгааг ХХААХҮ-ийн сайд мэдээллээ.

Ирэх өвөл олон жилийн дунджаас илүү хүйтэн, хур тунадас их орох төлөв ажиглагдаж байгаа учраас УОК-оос мэргэжлийн байгууллагуудтай хамтран ган зудын эрсдэлийн үнэлгээг гарган 6-р сараас эхлэн 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг анхааруулж, 09 дүгээр сарын 15 гэхэд өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг аймаг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгосон.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр өмнө өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өвөлжилт хүндрэх эрсдэлтэй аймгуудын мэдээллийг сонсож цаашид бүс, орон нутагт авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дараах үүрэг чиглэлийг өглөө.

• УОК, ХХААХҮЯ, аймаг, сум, багийн гээд бүх мэдээллээ нэгтгэж, нэгдсэн зохион байгуулалттай ажиллах, малчид ард иргэдэд ган, зудын эрсдэлийн үнэлгээ, цаг агаарын мэдээллийг тогтмол өгч, өвөлдөө сайтар бэлдэхийг анхааруулах;

• Аймаг орон нутгууд, ОБЕГ, Хил Гаалийн байгууллага гэх мэт холбогдох бүх шатны байгууллагатай хамтран импортын өвс тэжээлийг хил гаалиар оруулж ирэх зохицуулалтыг хийх, малчид, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүй байх;

• Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүсчилсэн байдлаар зохион байгуулан, шаардлагатай нөөц, бололцоогоо сайтар тооцоолох;

• Өвс, тэжээлийн үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхээс сэргийлж, шаардлагатай зохион байгуулалтыг хийх;

• Цаг хүндрэх эрсдэлтэй бүс, аймаг, сумдын малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, дотоодын хэрэгцээг хангах, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч, хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллах;

• Отор нүүдлийн малын тоог цахим бүртгэлийн системд оруулан хяналт тавих, малын гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, отор нүүдэлтэй холбоотой ямар нэгэн маргаан гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг даалгалаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна 6 цагийн өмнө
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ 8 цагийн өмнө
КАНАД УЛСТАЙ ХАМТАРСАН “ТЭГШ ЭРХ, ШУДАРГА ЁСЫГ ХҮН БҮРТ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА 9 цагийн өмнө
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо 11 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж байна 12 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна 13 цагийн өмнө
Дээд шүүх: А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ 13 цагийн өмнө
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ДУГААРЫГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЖ, 112 НЭГДСЭН ДУГААРТ ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 14 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Эрүүл мэндийг дэмжих нээллтэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болно 14 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛНА Өчигдөр
НИЙСЛЭЛ 2027 ОНД 300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЦААС ГАРГАЖ, СТРАТЕГИЙН ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ Өчигдөр
Өөртөө буцалтгүй тусламж олгосон, ажиллаагүй хүнд цалин олгож хувьдаа завшсан хэргүүдийг прокурорт шилжүүллээ Өчигдөр
Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ 2026/04/10
ӨНӨӨДРӨӨС СКҮҮТЕР, МОПЕД ЯВГАН ХҮНИЙ ЗАМААР ЗОРЧИХГҮЙ 2026/04/10
Багануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно 2026/04/10
Г.Лувсанжамц: Улс төрч ирнэ. Улс төрч явна. Монголын ардчилал мөнх оршино 2026/04/10
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно 2026/04/10
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын “Европ судлал X” эрдэм шинжилгээний хурал болно 2026/04/10
Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026/04/09