БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан байгууламж, ТҮЦ чөлөөлсөн талбайд ногоон байгууламж барина

Г.Оюунтуяа
2025/08/11

Нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барилга, байгууламж, өргөтгөл барьсан зөрчлийг үе шаттай арилгаж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин нар Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургууль орчимд ажиллалаа.

Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Нийтийн эзэмшлийн зам талбайг үе шаттайгаар чөлөөлж эхэлсэн. Эдгээр чөлөөлсөн хэсгүүдэд хэрхэн зөв оновчтой, иргэдэд хэрэгцээтэйгээр төлөвлөх асуудалд дүүргүүд хамтран ажиллаж буй. Өнөөдрийн ирсэн байршил буюу  Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургууль орчим нь хотын төвийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй гудамж. Иймд тохирсон төлөвлөлтийг хэрэгжүүлж эхлээд байна. Ногоон байгууламж, олон нийтийн байгууламжийг зөвхөн мод тарих гэж ойлгох нь өрөөсгөл. Цогцоор нь хийх бүтээн байгуулалтуудыг төлөвлөж, тухайн орчны иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг сонсож хамтран ажиллаж байна” гэв.

НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин “Цаашдаа бид ТҮЦ-үүдийг чөлөөлсөн хэсгүүдэд ногоон байгууламж хийхээр төлөвлөж байна. Сүхбаатар дүүрэг, Багшийн дээд орчим, зуслангийн бүс дагуух олон байршилд ТҮЦ-үүдийг чөлөөлсөн. Эдгээр байршилд ногоон байгууламж байгуулснаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх боломжтой. Ингэхдээ олон улсын стандартын дагуу ногоон байгууламжийг барина” хэмээв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИЙСЛЭЛД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЭНЭ САРЫН 15-НААС ЭХЭЛНЭ 2 цагийн өмнө
Азийн хөгжлийн банктай гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана 3 цагийн өмнө
Сонсголонгийн гүүр орчмын голд тоглож байхдаа усанд осолдсон 11 настай хүүг эрэн хайж байна 3 цагийн өмнө
Т.Даваадалай: Барилгын хөгжлийн төвийн урд талын шоо хэлбэрийн явган замын доогуур кабель сувагчлалын ажил хийхээр хуулсан 4 цагийн өмнө
ТУУЛ, ТЭРЭЛЖ ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ ЗАВЬТ БОЛОН ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА 4 цагийн өмнө
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛДАГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА 4 цагийн өмнө
ЗГ: “Өмнөговь аймгийн үнэт цаас гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна 5 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн үндсэн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос суурилуулж эхэлнэ 5 цагийн өмнө
НИЙТ НУТГИЙН 40 ХУВЬД ГАНТАЙ БОЛОН ГАНДУУ БАЙНА 6 цагийн өмнө
Н.Батшугар: Улаанбаатар хотын төв болон бусад хэсгээр гэрлийн шон, барилга байгууламжийн дээврээр татагдсан харилцаа холбооны кабелиудыг цэгцэлнэ 6 цагийн өмнө
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэнг нээнэ 7 цагийн өмнө
Архаг ангилалд багтсан хүүхдийн өвчний эмчилгээний санхүүжилтэд тавьсан хязгаарлалтыг эргэж харахаар боллоо 22 цагийн өмнө
Цахим гаваа тасалж, зугтсан этгээдүүд 20 гаруй айл тонож, хоёр машин хулгайлжээ 23 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувьтай байна Өчигдөр
“Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаагаар бүх төрлийн ногоог хямд үнээр борлуулж байна Өчигдөр
Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа 19 байршилд зохион байгуулагдана Өчигдөр
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13284 болжээ Өчигдөр
Замын хажуу руу онхолдож амь насаа алджээ Өчигдөр
Энэ хичээлийн жилд 29 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэж орно Өчигдөр