БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаагаар бүх төрлийн ногоог хямд үнээр борлуулж байна

Г.Оюунтуяа
2025/08/12

Эх орны хөрсөнд тариалсан эрүүл, шинэ ногоог иргэдэд худалдаалдаг “Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг энэ жил нийслэлийн 21 байршилд зохион байгуулахаас өнөөдрийн байдлаар долоон байршилд үзэсгэлэн худалдааг дэлгэжээ. Шинэ ногооны үзэсгэлэн худалдаа болж буй байршлын нэг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Барилгачдын талбайд газар тариалан эрхлэгч, зөгийн аж ахуй эрхлэгч, үндэсний үйлдвэрлэгчид төмс, байцаа, лууван, манжин, сонгино гээд өргөн хэрэглээний хүнсний ногооноос гадна олон төрлийн нарийн ногоо, даршилсан ногоо, зөгийн балыг зах зээлийн үнээс хямд үнээр борлуулж байлаа.

Үзэсгэлэн худалдаанд 9 дэх жилдээ оролцож буй Сэлэнгэ аймгийн Мандал сумын ногоочин О.Байгалмаа “2016 оноос хойш Барилгачдын талбайд ногоогоо борлуулж байна. Байцаа, лууван, төмс, сонгино, манжин болон 5-6 төрлийн нарийн ногоо, 4 төрлийн хулуу, 13 төрлийн даршилсан ногоог өөрөө тарьж, бэлтгэж авчирсан. Манай сум 27 мянган хүн амтай боловч бүгд дор бүрнээ тариалан эрхэлдэг учраас сумандаа ногоогоо тарихад борлуулалт бага байдаг. Тиймээс хотод ирж, төвлөрсөн цэгт ногоогоо зарахад тариаланчид төдийгүй нийслэлчүүдэд их хэрэгтэй. Бид борлуулалтаа ч хийнэ. Иргэд ч шинэ чанартай ногоогоо хямд үнээр худалдан авдаг” гэлээ.

“Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаанд өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Дархан, Төв, Булган, Ховд, Өмнөговь аймгийн болон Улаанбаатар хотын 60 гаруй иргэн, тариаланч оролцож байгаа юм. Өргөтгөсөн худалдаанд оролцож байгаа тариаланчид холбогдох журамд заасны дагуу бичиг баримтаа бүрдүүлж, ариун цэврийн үзлэг шинжилгээнд хамрагдаад зогсохгүй бүх ногоогоо шинжилгээнд хамруулж, химийн бордоогүй гэдгийг нь нотолж байж үзэсгэлэндээ оролцох эрхтэй болдог гэнэ.

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Номин “Нийслэлийн хүн амыг чанартай, шинэ ногоогоор хангах зорилготой “Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаанд Чингэлтэй дүүргээс Барилгачдын талбай болон “Бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбай гэсэн хоёр байршилд оролцож байна. “Барилгачдын талбай”-д гарч буй үзэсгэлэн худалдаанд Чингэлтэй дүүргийн газар тариалан эрхлэгч иргэд оролцож байгаагаас гадна Сэлэнгэ, Өмнөговь, Дархан-Уул, Хөвсгөл аймгаас иргэд, тариаланчид оролцож байна” гэлээ.

Уг өргөтгөсөн худалдаанд 8 дахь жилдээ оролцож буй Сэлэнгэ аймгийн Хэрх тосгоны газар тариалан эрхлэгч Б.Батмаа “Намрын улиралд ийм сайхан шинэ ногоонууд гардаг. Өргөст хэмх, улаан лооль, чинжүү, хаш зэрэг нарийн ногооноос эхлээд бүх төрлийн ногоог зарж байна. Олон жил оролцож байгаа болохоор үйлчлүүлэгчид утасдаж, эрж сураад ч ирдэг болсон. Энэ жил манай нутагт хур бороо бага орсон учраас ургац оройтож хураасан. Их ургац хураалт есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр болох төлөвтэй байна” гэсэн юм.

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд намрын шинэ ногооны үзэсгэлэн худалдааг арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл зохион байгуулна.

Өнөөдрийн байдлаар “Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаа дараах долоон байршилд дэлгэгджээ.

  1. Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, “Сэлэнгэ” худалдааны төвийн баруун талд
  2. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Жуковын талбай
  3. Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, “Өлзий” төвийн эсрэг талын хүнсний ногооны контейнер
  4. Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Хорооны байрны дэргэд хүнсний ногооны контейнер
  5. Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбай
  6. Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, Барилгачдын талбай
  7. Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, “Сансар” үйлчилгээний төвийн гадна талбай /Одоогоор уг худалдааны төвийн тохижилтын ажил дуусаагүй тул “Хүрмэн” эмийн сангийн хойно түр байрлаж байгаа/

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Огт төрөөгүй хүүхдэд хуурамч "Төрсний гэрчилгээ" гаргуулж, 18 жилийн турш хүүхдийн мөнгө авчээ 57 минутын өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсад анх удаа спортын хутга шидэлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах талаар мэдээлнэ 1 цагийн өмнө
1742 ИРГЭНД 5.2 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН НЭГ БҮЛГИЙН 17 ЭТГЭЭДИЙГ ГАДААД УЛСААС БАРИВЧИЛЛАА 14 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа 14 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ 16 цагийн өмнө
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг түр хаана 16 цагийн өмнө
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна 17 цагийн өмнө
Монголбанкны нэрэмжит “Залуу судлаач” уралдааны шилдгүүд тодорлоо 21 цагийн өмнө
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо 22 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 17 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 32 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 23 цагийн өмнө
Ахлах ангийн сурагчид нэгнээ бүлэглэн зодож, бэртээжээ Өчигдөр
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна Өчигдөр
Төв банкны үндсэн зорилтыг “Үнийн тогтвортой байдал” болгон өөрчилнө 2026/05/22
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хаврын чуулганд багтаан батална 2026/05/22
Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ 2026/05/22
АДУУЧИД БОЛ НҮҮДЭЛЧИН МОНГОЛЧУУДЫН ӨВ, СОЁЛЫН ДАРХЛААГ ТЭЭГЧИД ЮМ 2026/05/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм 2026/05/22
Манай улс энэ жил анх удаа Дэлхийн адууны өдрийг тэмдэглэнэ 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун ус хязгаарлана 2026/05/22