БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛДАГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир болон Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул нар ГБХНХЯ-ны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (ХБХХЕГ)-т ажиллалаа.

Агентлагт ажиллах үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалан ажилладаг төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ.


Тус уулзалтад 30 гаруй ТББ-ын төлөөлөгчид, агентлаг болон харьяа төвүүдийн удирдлагууд оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгарч буй бодит асуудал, түүнийг шийдвэрлэх, төрийн үйлчилгээг боловсронгуй болгох, сайжруулах талаар нээлттэй ярилцлаа. Уулзалтын үеэр дараах асуудлуудыг сайжруулах тухайд иргэд санал хэлж байлаа. Үүнд:
* Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
* Ур чадвар олгох сургалтуудыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зуучлалын хүртээмжийг сайжруулах;
* Нийгмийн халамжийн үйлчилгээг ТББ-уудтай хамтран хэрэгжүүлэх боломжуудыг дэмжих;
*  Спорт, соёлын үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг татан оролцуулах 

*  Биеийн тамир, спортын хөтөлбөрүүдийг хүртээмжтэй болгох, тусгай хэрэгцээт сургалт, дасгалжуулагчийн дэмжлэг үзүүлэх;
 * Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан хөгжих орчныг бүрдүүлэх 

 * Хандлагын өөрчлөлт, хүртээмжтэй орчин, мэдээллийн хүртээмж, хөгжлийн дэмжих үйлчилгээг сайжруулах чиглэлээр саналууд гарлаа.
Энэхүү уулзалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг төрд хүргэх, бодлогын шийдвэрт тусгах нэг алхам болж, оролцогчдын зүгээс нээлттэй яриа өрнүүлсэн үр дүнтэй уулзалт боллоо.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 5 цагийн өмнө
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 6 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 6 цагийн өмнө
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 7 цагийн өмнө
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана 13 цагийн өмнө
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 13 цагийн өмнө
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА Өчигдөр
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ Өчигдөр
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Өчигдөр
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА Өчигдөр
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ Өчигдөр
Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт эхэлнэ Өчигдөр
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна Өчигдөр
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ 2026/10/05
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ 2026/10/05
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА 2026/10/05
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ 2026/10/05
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? 2026/10/05