БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Энэ хичээлийн жилд 29 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэж орно

Г.Оюунтуяа
Өчигдөр

Боловсролын сайдын ээлжит шуурхай хуралдаан боллоо.

Боловсролын салбарын 2026 оны төсвийн төсөл, төсөвт олон нийтийн санал хэлэлцүүлгийн тухай, бүх шатны боловсрол сургалтын байгууллагын 2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудал, нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явц зэрэг мэдээлэлтэй танилцаж, хэлэлцлээ.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1.3 сая гаруй сурагч сурч, 110 мянга гаруй багш, ажилтан ажиллах  юм. Мөн  29 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн орохоор байгаа ажээ. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад 3 мянга гаруй багш, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад мянга гаруй багш, ажилтны орон тоо дутахаар байгаа дүн мэдээ гарсан нь элсэгчдийн тоо өссөнтэй холбоотой юм.

Мөн улаанбурхан өвчний дэгдэлтийн тоо сүүлийн саруудад харьцангуй буураад байгаа хэдий ч эрсдэлийн үнэлгээгээр нөхцөл байдал хүндрэх магадлалтай гэж дүгнэсэн тул вакцинжуулалтыг эрчимжүүлэх, нөхөн дархлаажуулалт зохион байгуулах чиглэл өгчээ. Хуралдаанаар хичээлийн жилийн бэлтгэлийг бүрэн хангах, багшийн сул орон тоог нөхөх хүрээнд хийж буй ажлуудаа эрчимжүүлэх, сургуулийн засвар, шинэчлэлийн ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгахыг холбогдох газар, хэлтсийн дарга нар болон харьяа байгууллагуудад үүрэг болгожээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
10 дугаар хорооллын халуун ус, дулааны шугамын гэмтэл засварлах ажлыг эхлүүллээ 6 цагийн өмнө
НИЙСЛЭЛД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЭНЭ САРЫН 15-НААС ЭХЭЛНЭ 9 цагийн өмнө
Азийн хөгжлийн банктай гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана 10 цагийн өмнө
Сонсголонгийн гүүр орчмын голд тоглож байхдаа усанд осолдсон 11 настай хүүг эрэн хайж байна 11 цагийн өмнө
Т.Даваадалай: Барилгын хөгжлийн төвийн урд талын шоо хэлбэрийн явган замын доогуур кабель сувагчлалын ажил хийхээр хуулсан 11 цагийн өмнө
ТУУЛ, ТЭРЭЛЖ ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ ЗАВЬТ БОЛОН ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА 11 цагийн өмнө
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛДАГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА 11 цагийн өмнө
ЗГ: “Өмнөговь аймгийн үнэт цаас гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна 12 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн үндсэн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос суурилуулж эхэлнэ 13 цагийн өмнө
НИЙТ НУТГИЙН 40 ХУВЬД ГАНТАЙ БОЛОН ГАНДУУ БАЙНА 13 цагийн өмнө
Н.Батшугар: Улаанбаатар хотын төв болон бусад хэсгээр гэрлийн шон, барилга байгууламжийн дээврээр татагдсан харилцаа холбооны кабелиудыг цэгцэлнэ 13 цагийн өмнө
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон 14 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэнг нээнэ 14 цагийн өмнө
Архаг ангилалд багтсан хүүхдийн өвчний эмчилгээний санхүүжилтэд тавьсан хязгаарлалтыг эргэж харахаар боллоо Өчигдөр
Цахим гаваа тасалж, зугтсан этгээдүүд 20 гаруй айл тонож, хоёр машин хулгайлжээ Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувьтай байна Өчигдөр
“Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаагаар бүх төрлийн ногоог хямд үнээр борлуулж байна Өчигдөр
Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа 19 байршилд зохион байгуулагдана Өчигдөр
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13284 болжээ Өчигдөр
Замын хажуу руу онхолдож амь насаа алджээ Өчигдөр