БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Т.Даваадалай: Барилгын хөгжлийн төвийн урд талын шоо хэлбэрийн явган замын доогуур кабель сувагчлалын ажил хийхээр хуулсан

Г.Оюунтуяа
2025/08/13

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баруун 4 зам дагуух явган хүний замын шинэчлэлт болон тухайн байршилд газар доор кабелийн худаг, сувагчлалын ажил, ил кабелуудыг цэгцлэх ажил хийгдэж байгаа талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлэл өгсөн юм. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Баруун 4 замын орчим буюу Барилгын хөгжлийн төвийн урд явган замын доогуурх кабелийн худаг, сувагчлалын ажлыг хийхээр шоо хэлбэрийн хуучин явган замыг хуулсан. Өнөөдрөөс газар доорх кабелийн худаг, сувагчлалын ажлыг эхлүүлнэ. Энэ ажил 1996 оноос хойш 29 жилийн дараа Улаанбаатар хотод газар доорх кабелийн худаг, сувагчлалын өргөтгөл хийж байгаа ажлуудын нэг нь болж байна. Ажил дууссаны дараа хуучин шоогоор хийсэн явган замыг чулуугаар солино. Шоогоор хийсэн явган замыг “Тамын шоо” ч гэж нэрлэдэг. Учир нь энэ зам дээр хүүхдийн тэрэгтэй, тэргэнцэртэй хүн явахад хүндрэлтэй байдаг. Өсгийтэй гутал, дупльтэй эмэгтэйчүүд ч энэ замаар явахад ямар хэцүү байдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Тийм учраас энэ хэсгийн явган замыг солих талаар иргэдээс гомдол их ирдэг байсан. Газар доогуурх кабель сувагчлалын ажил дууссаны дараа монголд хийсэн чулуун хавтангаар явган замыг шинэчлэхээр төлөвлөж байна. Энэ мэтчилэн Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлуудыг юу хийх гэж байгааг нь мэдэхгүй, ойлгоогүй байж улстөржүүлэх зорилгоор харлуулахгүй байхыг хүсэж байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ 3 цагийн өмнө
Хүрэн баавгай агнасан иргэнийг 5.4 сая төгрөгөөр торгожээ 3 цагийн өмнө
Н.УЧРАЛ: ЭНЭ ХАВРЫН ЧУУЛГАН ИРГЭДИЙГ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС ХАМГААЛАХ ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ИЖ БҮРЭН ХАНГУУЛАХАД ЧИГЛЭНЭ 4 цагийн өмнө
Бүлэг мансуурагчдад ял шийтгэлээ 6 цагийн өмнө
Нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаалаас үүдэлтэй МАРТЫН 8 6 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙГ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДЭДЭЭ СУРРОН ХУДАЛДАН АВЧ ӨГӨХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЛАА 8 цагийн өмнө
Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурчээ 10 цагийн өмнө
Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ 10 цагийн өмнө
Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ Өчигдөр
Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ Өчигдөр
Н.Номтойбаяр: "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг дэмжихгүй Өчигдөр
Маргаашаас ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт заалтай анхны улсын сургууль боллоо Өчигдөр
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Үндэсний дээд лиг”-ийн “Playoff”-ын тоглолт эхэлнэ Өчигдөр
Төрийн байгууллага, албан тушаалтан мэдээллийг албаны нууцад хамааруулдаг байсныг цэгцлэхээр боллоо 2026/03/04
Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/03/04
Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар засгийн газарт танилцуулна 2026/03/04
АН: Манай намын цахим системийг хакердуулсан мэтээр гүтгэж буй асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна 2026/03/03
Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно 2026/03/03