БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Дүүжин замын тээврийн үндсэн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос суурилуулж эхэлнэ

Г.Оюунтуяа
2025/08/13

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна. Яармагаас Өнөр хороолол чиглэлд 4.2 км үргэлжлэх дүүжин замын тээвэр 6.45-42 метр өндөр 19 ширхэг тулгуур баганатай байхаар төлөвлөгдөж, барилга угсралтын ажил 2025 оны хавар эхэлсэн. Өнөөдрийн байдлаар шон суурийн ажил бүрэн дуусаж, метал хийцийн угсралтыг эхлүүлээд байгаа.

Төслийн хүрээнд Франц Улсаас нийлүүлж буй нийт 150 чингэлэг тоног төхөөрөмжөөс 113 нь Т1–Т19 дугаартай тулгуур баганууд болон хоёр буудлын тоног төхөөрөмжийг агуулсан эхний ээлжийн 67 чингэлэг ачааг төслийн талбайд буулгаад байна. "Пома" группийн төслийн талбайн инженер Жоан Антониноор ахлуулсан угсралтын баг тулгуур баганын метал эд ангиудын холболт хийж гүйцэтгэсэн бөгөөд үндсэн тулгуур баганыг суурилуулах ажил ирэх долоо хоногоос эхэлнэ.

Харин төслийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн – Үндэсний соёл амралтын хүрээлэн чиглэлийн хоёрдугаар шугамыг 2.7 км урттай, гурван зогсоолтой байхаар төлөвлөсөн. Уг төсөл хэрэгжсэнээр нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлэх тооцоолол гарсан. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах, хүн амын нягтаршилтай бүсүүдийг холбох, жуулчдын сонирхлыг татахуйц орчныг бүрдүүлэх зэрэг олон талын үр өгөөжийг бий болгох юм.

Дүүжин замын тээвэр төсөл нь Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байна. Нийтийн тээврийн салбарт олон улсын жишигт нийцсэн, байгальд хоргүй, шинэлэг шийдлийг нутагшуулахад чиглэж буй энэхүү төслийн бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ 2 цагийн өмнө
КАНАД УЛСТАЙ ХАМТАРСАН “ТЭГШ ЭРХ, ШУДАРГА ЁСЫГ ХҮН БҮРТ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА 3 цагийн өмнө
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо 5 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж байна 6 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна 6 цагийн өмнө
Дээд шүүх: А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ 7 цагийн өмнө
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ДУГААРЫГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЖ, 112 НЭГДСЭН ДУГААРТ ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Эрүүл мэндийг дэмжих нээллтэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болно 8 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛНА 21 цагийн өмнө
НИЙСЛЭЛ 2027 ОНД 300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЦААС ГАРГАЖ, СТРАТЕГИЙН ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ 21 цагийн өмнө
Өөртөө буцалтгүй тусламж олгосон, ажиллаагүй хүнд цалин олгож хувьдаа завшсан хэргүүдийг прокурорт шилжүүллээ 21 цагийн өмнө
Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 21 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ 2026/04/10
ӨНӨӨДРӨӨС СКҮҮТЕР, МОПЕД ЯВГАН ХҮНИЙ ЗАМААР ЗОРЧИХГҮЙ 2026/04/10
Багануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно 2026/04/10
Г.Лувсанжамц: Улс төрч ирнэ. Улс төрч явна. Монголын ардчилал мөнх оршино 2026/04/10
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно 2026/04/10
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын “Европ судлал X” эрдэм шинжилгээний хурал болно 2026/04/10
Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026/04/09
ХЭЭРИЙН 3 ТҮЙМРИЙГ УНТРААХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 2026/04/09