БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн 22 байршилд үерийн усны 102 км далан, дөрвөн хөв цөөрөм байгуулна

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Нийслэлийн хэмжээнд дөрвөн байршилд 51.6 км үерийн хамгаалалтын далан, 58 байршилд 107.6 км хамгаалалтын суваг байдаг. Эдгээрийн дийлэнх нь ашиглалтын хугацаа дуусаж, элэгдэж муудан, эргийн бэхэлгээ нь эвдэрч, үндсэндээ их хэмжээний үерийг сааруулах боломжгүй байдалд хүрсэн. Тиймээс үерийн эрсдэл өндөртэй бүсүүдэд хамгаалалтын хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлэхийн тулд “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, нийслэлийн 22 байршилд нийт 102 км урт далан, дөрвөн байршилд хөв цөөрөм шинээр байгуулна. Уг төсөлтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг өнөөдөр Дэлхийн банкны Усны багийн зөвлөх Жэймс Тэй, Ганг Чин нартай уулзалт хийв. 

Дэлхийн банкны зүгээс төсөл хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээнд дэмжлэг үзүүлж, нийслэлийн нийт есөн байршилд 102 км үерийн хамгаалалтын далан, 40 км бохир усны шугам сүлжээг доторлох шинэчлэх ажлын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад хамтран ажиллаж байна.

Төслийн үр дүнд хотын иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, хот байгуулалт, ногоон байгууламж, усны нөөцийн ухаалаг менежментийг нэгтгэсэн цогц, тогтвортой шийдэл хэрэгжих юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Оросын 130 хот, тосгон эзгүйрч байна 7 минутын өмнө
Жилийн эдгээр өдрүүдэд түрээсийн байртай холбоотой залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна 44 минутын өмнө
Зуслангийн эзэнгүй айлуудыг бүлэг этгээдүүд тоножээ 44 минутын өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдэж, нэг чиглэлд өөрчлөлт орууллаа 1 цагийн өмнө
Улаан булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргалаа 1 цагийн өмнө
АЗИ ТИВД ДЭЛХИЙН ДУНДЖААС ХОЁР ДАХИН ХУРДАН ДУЛААРЧ БАЙНА 1 цагийн өмнө
Төв, зүүн аймгуудын нутгаар бороо орно 1 цагийн өмнө
Өнөөдөр” Аавуудын баяр”-ын өдөр тохиож байна 2 цагийн өмнө
Нийслэлийн 22 байршилд үерийн усны 102 км далан, дөрвөн хөв цөөрөм байгуулна 2 цагийн өмнө
"Их хурд-10" наадамд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн барилдаан болно 3 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "Их шүтээн: Эзэн Чингис хаан" үзэсгэлэнг нээнэ 3 цагийн өмнө
Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна 19 цагийн өмнө
Богд хааны Хүрэн ордны зүүн талын барилгын ажлыг зогсоож, хуулийн дагуу газрыг буцаан авна 19 цагийн өмнө
ЦЕГ: Хутга тулган бусдыг дээрэмдсэн этгээдийг олж тогтоон, дайчлан баривчиллаа 20 цагийн өмнө
ОБЕГ: ОЙН 4 ТҮЙМРИЙГ УНТРААХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 20 цагийн өмнө
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тавилга захиалаад залилуулжээ 20 цагийн өмнө
ОБЕГ: ЗАВЬТ БОЛОН ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛҮҮД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА 21 цагийн өмнө
Боловсролын яам: ЕБС, цэцэрлэгийн багш нарын орон тоог цомхотгохгүй 21 цагийн өмнө
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Бутаны Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа 21 цагийн өмнө
Улаанбаатар хотын 24 мега төслийн нэг Лаг шатаах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил дуусаж, магадлангийн дүгнэлт гаргууллаа 22 цагийн өмнө