БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

АЗИ ТИВД ДЭЛХИЙН ДУНДЖААС ХОЁР ДАХИН ХУРДАН ДУЛААРЧ БАЙНА

Г.Оюунтуяа
4 цагийн өмнө

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн байгалийн гамшиг Азийн орнуудад нүүрлэж, их хэмжээний хохирол учруулж байна.

Тухайлбал, Япон, Өмнөд Солонгост олон жилийн дунджаас давж халж байгаа бол Хятад, Энэтхэг, Пакистанд аадар бороо, үерийн гамшиг нүүрлэв. Дэлхийн Цаг уурын байгууллагын мэдээлснээр, Ази тивд дэлхийн дунджаас хоёр дахин хурдан дулаарч байгаа бөгөөд өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэт халуун, ган гачиг, үерийн улмаас бүс нутгийн хэмжээнд нийт хоёр их наяд ам.долларын хохирол учирсан байна.

Японы Гүнма мужийн Исэсаки хотод өнгөрсөн мягмар гарагт 41.8°C хүрч халсан нь тус улсын түүхэн дэх хамгийн халуун өдөр болов. Мөн энэ оны зургаа, долоодугаар сард олон жилийн дунджаас илүү халжээ. Хэт халууны улмаас тус улсад одоогоор 56 хүн нас барсан бөгөөд төмөр замын эд анги хазайн гажиж, осол гарах эрсдэл үүссэн тул галт тэрэгний зарим чиглэлийг түр хугацаанд зогсоох арга хэмжээ авсан байна.

Өмнөд Солонгост ч энэ жилийн халууны улирал удаан үргэлжилж, 22 өдөр дараалан шөнөөр 25°C-аас давж халав. Вьетнамын нийслэл Ханой ч наймдугаар сарын эхээр агаарын хэм 40°C давсан анхны тохиолдол бүртгэгдлээ.

Үүний зэрэгцээ Азийн цөөнгүй оронд үер болж байна. Тухайлбал, Хятадын өмнөд болон хойд мужуудад хүчтэй аадар бороо орж, олон хүн амиа алджээ. Өнгөрсөн сард Бээжинд болсон үерийн ахмадын асрамжийн газарт л гэхэд 31 хүн нас барсан юм. Үерийн улмаас гол, нуурын усны түвшин ихсэж, шумуулаар дамжин халддаг чикагүнья вирусийн халдвар ч эрс нэмэгдээд буй.

Мөн Энэтхэгийн Уттаракханд мужид гэнэт аадар бороо орж, шар усны үер буусны улмаас 100 гаруй хүн сураггүй болжээ. Зэргэлдээ Пакистанд ч аадар бороо, үерийн улмаас сүүлийн хоёр сарын хугацаанд 300 орчим хүн, тэр дундаа 100 гаруй хүүхэд амь эрсэдсэн юм.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн эдгээр гамшгийн улмаас хүний амь эрсдэхээс гадна эдийн засаг, байгаль орчинд ноцтой хохирол учруулсаар байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Олон улсын математикийн олимпиадыг 2029 онд Монгол Улсад зохион байгуулахаар болжээ 1 цагийн өмнө
Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлын эхнэрийг баривчлах хүсэлт гаргажээ 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Баянхонгор-Шаргалжуут чиглэлд тавьж буй хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалттай танилцлаа 1 цагийн өмнө
Япон хүүхдүүд монголын тухай зурсан зургаараа уралджээ 2 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 3339 ХҮНИЙ АМЬ НАС, 318.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨМЧ ХӨРӨНГИЙГ АВРАН ХАМГААЛЛАА 3 цагийн өмнө
Оросын 130 хот, тосгон эзгүйрч байна 3 цагийн өмнө
Жилийн эдгээр өдрүүдэд түрээсийн байртай холбоотой залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна 4 цагийн өмнө
Зуслангийн эзэнгүй айлуудыг бүлэг этгээдүүд тоножээ 4 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдэж, нэг чиглэлд өөрчлөлт орууллаа 4 цагийн өмнө
Улаан булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргалаа 4 цагийн өмнө
АЗИ ТИВД ДЭЛХИЙН ДУНДЖААС ХОЁР ДАХИН ХУРДАН ДУЛААРЧ БАЙНА 4 цагийн өмнө
Төв, зүүн аймгуудын нутгаар бороо орно 5 цагийн өмнө
Өнөөдөр” Аавуудын баяр”-ын өдөр тохиож байна 5 цагийн өмнө
Нийслэлийн 22 байршилд үерийн усны 102 км далан, дөрвөн хөв цөөрөм байгуулна 6 цагийн өмнө
"Их хурд-10" наадамд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн барилдаан болно 6 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "Их шүтээн: Эзэн Чингис хаан" үзэсгэлэнг нээнэ 7 цагийн өмнө
Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна 22 цагийн өмнө
Богд хааны Хүрэн ордны зүүн талын барилгын ажлыг зогсоож, хуулийн дагуу газрыг буцаан авна 22 цагийн өмнө
ЦЕГ: Хутга тулган бусдыг дээрэмдсэн этгээдийг олж тогтоон, дайчлан баривчиллаа 23 цагийн өмнө
ОБЕГ: ОЙН 4 ТҮЙМРИЙГ УНТРААХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 23 цагийн өмнө