БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Боловсролын яам: ЕБС, цэцэрлэгийн багш нарын орон тоог цомхотгохгүй

Г.Оюунтуяа
6 цагийн өмнө

Боловсролын салбар 4000 ажилтнаа цомхотгоно гэх мэдээлэл цахим орчинд гараад буй. Уг асуудалтай холбогдуулан Боловсролын яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ.

Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслийг боловсруулж, хэлэлцүүлэх гэж буйтай холбогдуулан удирдах, гүйцэтгэх албан тушаалын зохистой харьцааг хангах, давхардлыг арилгах, төсөв, зардлыг хэмнэх бодлого тодорхой болох хүртэлх хугацаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2025 оны ХЭГ/1760 дугаар албан тоотоор:

“Засгийн газрын агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг түр зогсоож, шинээр албан тушаал бий болгон орон тоо нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгон чөлөөлөгдсөн ажилтны орон тоог царцаан, нөхөн томилгоо хийхгүй байх” тухай чиглэлийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн болно.

Уг чиглэлийн хүрээнд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х. Батжаргал нь аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нар болон яамны харьяа байгууллагын удирдлагуудад албан тоотоор чиглэл уламжилсан.

Тус албан бичгээр өгсөн чиглэл нь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын орон тоонд хамаарахгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Иймд Боловсролын салбартай холбоотой аливаа мэдээллийг үнэн зөв, баталгаатай эх сурвалжаас авахыг иргэд, олон нийтэд уриалж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна 3 цагийн өмнө
Богд хааны Хүрэн ордны зүүн талын барилгын ажлыг зогсоож, хуулийн дагуу газрыг буцаан авна 4 цагийн өмнө
ЦЕГ: Хутга тулган бусдыг дээрэмдсэн этгээдийг олж тогтоон, дайчлан баривчиллаа 4 цагийн өмнө
ОБЕГ: ОЙН 4 ТҮЙМРИЙГ УНТРААХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 4 цагийн өмнө
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тавилга захиалаад залилуулжээ 5 цагийн өмнө
ОБЕГ: ЗАВЬТ БОЛОН ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛҮҮД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА 5 цагийн өмнө
Боловсролын яам: ЕБС, цэцэрлэгийн багш нарын орон тоог цомхотгохгүй 6 цагийн өмнө
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Бутаны Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа 6 цагийн өмнө
Улаанбаатар хотын 24 мега төслийн нэг Лаг шатаах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил дуусаж, магадлангийн дүгнэлт гаргууллаа 6 цагийн өмнө
Н.Тавинбэх: "ДЦС-3" ТӨХК-д гарсан саатал анх удаа гарч байгаа зүйл биш 9 цагийн өмнө
Төв аймгийн Баян-Өнжүүл, Батсүмбэр суманд өнөөдөр цахилгаан хязгаарлана 9 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно 11 цагийн өмнө
Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад хүлээлгэн өглөө 11 цагийн өмнө
Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол болон тохижилтын ажлын нийт явц 82 хувьтай үргэлжилж байна 12 цагийн өмнө
ОБЕГ. СЭЛЭНГЭ, ХӨВСГӨЛ, БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ГАРСАН 6 ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийг 87 болгоно Өчигдөр
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн станцад 150 МВт хүчин чадалтай II блокийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна Өчигдөр
Орхон голд сэлэхээр ороод живсэн иргэнийг гурав хоногийн дараа амиа алдсан байдалтайгаар олжээ Өчигдөр
ДЦС-5 төслийн уралдаант шалгаруулалтын богино жагсаалтад орсон 2 оролцогч төслийн саналаа ирүүллээ Өчигдөр
СХД-ийн 19 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган дахин барилгажуулж байна Өчигдөр