БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Жилийн эдгээр өдрүүдэд түрээсийн байртай холбоотой залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна

С.Жамъяаннацаг
Өчигдөр

Гэмт этгээдүүд бусдын үл хөдлөх хөрөнгийг түрээслэн, хуурамч өмчлөх эрхийн гэрчилгээ бүрдүүлж, олон иргэдтэй давхар түрээсийн гэрээ байгуулан иргэдийг хохироох гэмт хэрэг бүртгэгдэж байна.

Иргэдийн итгэлийг олохын тулд гэмт этгээдүүд нь зарын сайт болон нийгмийн сүлжээ (жишээлбэл, Facebook) ашиглан хямд үнэ, таатай орчин санал болгож, яаралтай шийдвэр гаргахыг шаардан залилдаг байна.

Тухайлбал залилан мэхлэгчдийн нийтлэг хэрэглэдэг үг, үйлдлүүд:
“Энэ байрыг олон хүн сонирхож байгаа.”
• “Түрүүлж урьдчилгаа эсвэл түрээсийн төлбөрөө шилжүүлэх хэрэгтэй.”
• “Яг одоо нэг хүн мөнгөө шилжүүлэх гэж байна.”
• “Таалагдахгүй бол өөр байр хай.” гэх мэт.

Байр түрээслэх гэж буй иргэд дараах зүйлсийг анхаарна уу:
Байрны улсын бүртгэлийн гэрчилгээ, өмчлөгчийн лавлагааг E-Mongolia цахим платформоор нягтлан шалгах.
Гэрчилгээ нь жинхэнэ эсэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим системээр шалгах;
Эзэмшигчийн иргэний үнэмлэхийг бүртгэлийн мэдээлэлтэй тулгах;
Түрүүлж урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байх
Иргэн та түрээсийн байр хайж байгаа бол болгоомжтой хандаж, баталгаагүй мэдээлэлд хууртахгүй байхыг анхаарна уу.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko 2026/09/01
Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ 2026/09/01
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна 2026/09/01