БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Оросын 130 хот, тосгон эзгүйрч байна

С.Жамъяаннацаг
2025/08/08

Оросын засгийн газраас явуулсан судалгаагаар хүн амын цөөрөлт хурдсаж, орон нутгийн эдийн засаг нуран унахын хэрээр нийт 130 жижиг хот, тосгон бүрэн эзгүйрч болзошгүй байгаа нь тогтоогджээ. Эдгээр хот, тосгоны нийт хүн ам ойролцоогоор 3.4 сая бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 314,500-гаар буурсан гэж тус улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний эдийн засаг, төрийн захиргааны академийн (RANEPA) судалгаанд дурдсан байна. Тухайлбал, нүүрс олборлолт, төмөрлөгийн үйлдвэрлэл, ойн аж ахуйд тулгуурласан хойд нутгийн болон нөөц багатай, гаднын хөрөнгө оруулалт татах боломж хомс алслагдсан захын сууринууд эзгүйрэх эрсдэлтэй байна.

Судалгаанд Брянск, Новгород, Киров, Красноярск зэрэг бүс нутагт нөхцөл байдал онцгой хүндрэлтэй байгааг онцолжээ.

Аж үйлдвэрийн хямрал болон хүн ам томоохон хотууд руу шилжиж буй үргэлжилсэн хөдөлгөөн нь эдгээр жижиг хот, тосгон бүрэн устах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж судлаачид анхааруулсан байна. Хамгийн их эрсдэлтэйд тооцогдож буй хот, тосгоны дунд Свердловскийн бүсийн Верхний Тагил, Брянскийн бүсийн Трубчевск, Коми БНУ-ын Инта, Карелийн БНУ-ын Кем, Медвежьегорск, мөн Тверийн бүсийн Торжок зэрэг багтаж байгаа бөгөөд эдгээр нь бүгд хүн амын эрчимтэй бууралттай тулгарчээ. Эдийн засгийн хувьд арай илүү хөгжсөн бүс нутгуудад ч Москагийн бүсийн Рошаль, Сахалины Оха, Псковын Порхов, Нижний Новгородын Заволжье, Кировын Нолинск зэрэг алслагдсан жижиг хотууд эмзэгт тооцогдож байна.

Хүн амын бууралтад ажлын байрны хомсдол, залуусын шилжилт хөдөлгөөн, гол ажил олгогчдын хаагдал, дэд бүтцийн хөгшрөлт болон хөрөнгө оруулалтын дутагдал зэрэг хүчин зүйлс нөлөөлж буй.

Мөн олон жижиг хот, тосгоны дэд бүтэц нурж, тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээ хангалтгүй, холбооны систем найдваргүй байгаагаас залуу мэргэжилтнүүд тухайн газраа үлдэх эсвэл сургуулиа төгсөөд буцаж ирэх сонирхолгүй болжээ. 10 мянгаас цөөн хүн амтай Тотьма, Каргополь зэрэг хотын оршин суугчид зам, гүүр, барилга байгууламж засварлахад зориулсан хотын төсөв хүрэлцээгүй тул иргэд өөрсдөө гарын доорх материалаар дэд бүтцээ нөхөн сэргээхээс өөр аргагүйд хүрч байгааг онцлон тэмдэглэсэн байна. “Хүн амын шилжилт үргэлжилж байна, ялангуяа Иркутскийн хойд нутгуудад” гэж Улсын Думын Барилга, орон сууцны хорооны гишүүн Александр Якубовский Известия сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн аж. Мөн“Ажлын байр, анхан шатны дэд бүтэц байхгүй нөхцөлд залуусыг эргүүлэн татна гэж ярих ч утгагүй юм” гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА 4 цагийн өмнө
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа 9 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний тархалт "ИДЭВХЖИЛИЙН" түвшинд байна 10 цагийн өмнө
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ 14 цагийн өмнө
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа 14 цагийн өмнө
НӨМРӨГИЙН СОЁЛЗ, ГАЛСТАЙ, ЦЭЦЭГТ, ЗАРАА УУЛ ОРЧИМД СУДАЛГАА ХИЙЖ, ДЭЭЖ ЦУГЛУУЛЛАА 15 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна 16 цагийн өмнө
УРГАЦ ХУРААЛТ 88.1 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ Өчигдөр
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ Өчигдөр
ЗҮРХ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ, БАГА ААРЦГИЙН ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР 6 ЭМЧ БНСУ-Д МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ХАМРАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД 91 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5,3 тэрбум төгрөг шийдвэрлэлээ Өчигдөр
Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна Өчигдөр
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЛИОНЕЛЬ ЛАУРЕНСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 2026/10/27
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв 2026/10/27
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа 2026/10/27
АТГ-аас Ж.Энхжаргаланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлжээ 2026/10/27