БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Шархад дэд төвийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудын нэг болох хүн амын хэт төвлөрөл, агаар, хөрсний бохирдол зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хүрээнд дэд төвүүдийг үе шаттайгаар хөгжүүлэх бодлогоор Баянхошуу, Шархадны хоёр байршилд нийт 5000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Тухайлбал, Баянхошууны 41.3 га талбайд нийт 2816 айлын орон сууц, Шархадны 19.2 га талбайд 2184 айлын орон сууц барих юм. Шархад дэд төвийн I үе шатанд 338 айлын орон сууцыг 5.4 га талбайд барихаар төлөвлөсөн бол II үе шатанд 1846 айлын орон сууцыг 13.8 га талбайд барьж байгуулна. Тэгвэл уг төслийн нэгдүгээр шатны ажил болох 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууссан бөгөөд S27-2 талбарын 152 айлын орон сууцны барилга угсралтын ажил 42 хувьтай явагдаж байна. Мөн S27-2-1 талбар дахь 76 айлын орон сууцны барилга угсралтын ажил 18.5 хувийн гүйцэтгэлтэй байгааг төслийн нэгжээс мэдээллээ. Дээрх барилга байгууламжуудын ажилтай зэрэгцэн гадна орчны тохижилт, ногоон байгууламжийн ажил, инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэж, дэд бүтцийн ажлын гүйцэтгэл нийт 95 хувьтай үргэлжилж байгаа аж. 

Төслийн хоёрдугаар үе шатанд Шархад дэд төвийн 1846 айлын орон сууцыг барихаар төлөвлөсөн.  Одоогийн байдлаар зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусган. Газар чөлөөлөлт, иргэд, аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөх, нөхөн олговрын үнэлгээ хийх, тендерийн баримт бичиг боловсруулах зэрэг ажил шат дараатай хийгдэж байна. Төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын бүсэд орон сууц, зам, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалт хийгдээд зогсохгүй, дулаан хангамж, усан хангамж, эрчим хүчний хэрэглээний ухаалаг шийдлүүд нэвтэрч, байгаль орчинд ээлтэй, тогтвортой амьдрах орчны шинэ загвар бий болох юм. Түүнчлэн хувийн хэвшил, иргэдийн оролцоог дэмжих замаар урт хугацааны ногоон санхүүжилт, хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Сэтгэц нийгмийн сэргээн засах төвийн ажилтан гэх 14 иргэнтэй СЭМҮТ-ийн захирал хөлсөөр ажиллах гэрээ байгуулжээ 41 минутын өмнө
Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн төсөл хэрэгжүүлнэ 50 минутын өмнө
Бөөрөлжүүтийн станц 350 сая киловатт цаг эрчим хүч нийлүүлээд байна 1 цагийн өмнө
Төрийн байгууллагын тогтолцоо, гүйцэтгэлийн үнэлгээг шинэ шатанд гаргана 1 цагийн өмнө
Шархад дэд төвийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа 2 цагийн өмнө
НҮЦГЭН ЗУРГИЙГ ЧИНЬ ДЭЛГЭНЭ ХЭМЭЭН 397 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ 3 цагийн өмнө
Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай 3 цагийн өмнө
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн эхний өдөр 49 мянга гаруй хүүхэд бүртгүүлжээ 3 цагийн өмнө
ТҮЙМРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙГАА 472 ХҮНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ 4 цагийн өмнө
Gem mall худалдааны төвд эхнэрээ хутгалж хөнөөсөн этгээдэд прокуророос 12-25 жил эсвэл бүх насаар нь хорих ял төлөвлөжээ 4 цагийн өмнө
"Элсний баяр" 2025 наймдугаар сарын 15, 16, 17-нд Өмнөговь аймагт болно 4 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД ФИЛИППИН УЛСАД АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА 4 цагийн өмнө
Хуурамч вэб сайт үүсгэн иргэдийг залилж байсан этгээдийг илрүүлжээ 4 цагийн өмнө
БГД-ийн 18 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажил 80 хувьтай үргэлжилж байна 5 цагийн өмнө
ЦХИХХ-ны салбар 2026 оны улсын төсвийн хүрээнд хиймэл оюунд түшиглэсэн эдийн засгийн суурь дэд бүтцийг бүрдүүлэх зорилт тавин ажиллана 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Торгоны зам ба Хархорум” соёл аялал жуулчлалын наадам үргэлжилнэ 6 цагийн өмнө
2025-2026 оны хичээлийн жилийн өвлийн амралтыг нэг долоо хоног сунгажээ 21 цагийн өмнө
НБОГ-ын улсын байцаагч Б.Энхжаргал Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний халз буудлагын төрөлд алтан медалийн эзэн боллоо 21 цагийн өмнө
Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ 22 цагийн өмнө
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна 22 цагийн өмнө