БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар төлбөртэй тусламж үйлчилгээний ₮478 саяын орлогыг хувийн дансандаа авсан

С.Жамъяаннацаг
2 цагийн өмнө

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй холбоотой ноцтой асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр, “2024 оны 11 сард СЭМҮТ-ийн төлбөртэй тусламж үйлчилгээний талаар иргэнээс авлигатай тэмцэх газарт гомдол ирүүлснийг ЭМЯ-д шалгуулахаар шилжүүлсний дагуу ЭМЯ-ны Хянан шинжлэх үнэлгээ дотоод аудитын газраас санхүүгийн хянан шалгалт хийж гүйцэтгэхэд гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон тул ЦЕГ-тай хамтарсан санхүүгийн хянан шалгалтыг 2025.02.25-2025.03.24-ны өдрүүдэд хийсэн байна. Хянан шалгалтаар дараах зөрчил илэрсэн. Төлбөрийн тусламж үйлчилгээ авсан иргэнд төлбөр төлсөн баримтыг өгдөггүй. Үйлчлүүлэгчээс эрүүл мэндийн байгууллагын данснаас өөр дансанд төлбөр шилжүүлэхийг шаардахыг хориглосныг удаа дараа зөрчсөн байна. 2022-2024 онд цахим бүртгэл бүртгэсэн төлбөртэй тусламж үйлчилгээний орлого болох 527 сая 875 мянган төгрөгийн ор хоногийн төлбөрийг иргэдийг цагтаа ирээгүй өөрөөр хэлбэл эмнэлэгт хэвтээгүй гэж цуцалснаас 478 сая 970 мянган төгрөгийн цуцалт хураамж өөрөөр хэлбэл иргэдийг эмнэлэгт хэвтсэн, орны төлбөр төлсөн байхад хэвтээгүй хэмээн цуцалсан. Энэ их мөнгөө СЭМҮТ-ийн дарга нар нь дотоод ажилтнуудтайгаа хуйвалдаад бэлнээр гаргаж авдаг, хувийн дансандаа шилжүүлж авдаг нь эхний байдлаар тогтоогдоод одоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. 

Энэ нь 1, 2 жил үргэлжилсэн биш 5-аас дээш жил үргэлжилж байгууллагын хэвийн үйл ажиллагаа иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт муугаар нөлөөлж, эмч ажилчдын зүрх сэтгэлийг мохоож ажлын байраа орхих хэмжээнд хүргэж байна. 2025.06.30-нд 2025.07.04-ны өдөр нэр бүхий иргэд эрүүл мэндийн сайдад болон АТГ-т хандан СЭМҮТ-ийн удирдлагын үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, сонгон шалгаруулалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой гомдол ирүүлсэн АТГ-аас ЭМЯ-нд шалгуулахаар шилжүүлсэн. Үүний дагуу 2025.07.08-2025.07.25 хянан шалгах ажлыг зохион байгуулж хянан шалгалтаар дараах зөрчил илэрсэн. “Эрүүл монгол хүн” арга хэмжээг хэрэгжүүлэхээр 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилтйн эрх СЭМҮТ-д 2025.04.04-ны өдрөөс шилжин ирсэн ч арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөө болон үйл ажиллагааны удирдамж, төсвийн задаргаа арга хэмжээ тус бүрээр батлаагүй тэгсэн хэрнээ “Эрүүл монгол хүн” арга хэмжээний хэрэгжүүлэх хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийхгүйгээр Сэтгэц нийгмийн сэргээн засах төвийн ажилтан гэх 14 иргэнтэй СЭМҮТ-ийн захирал хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Гэрээт 14 иргэний 5 нь сэтгэцийн эмч, сувилагч, сэтгэл судлаач мэргэжилтэй. Бусад нь зам гүүрийн техникч, барилгын инженер, орчуулагч зэрэг мэргэжлийн шаардлага хангаагүй буюу мэргэжлийн талаар нотлох баримтгүй хүмүүсийг гэрээ хийж цалинжуулсан. Гэрээт 14 иргэний 5-тай нь санхүүжилтийн эрх шилжүүлсэн тушаал гарахаас өмнө гэрээ байгуулж 1-3 дугаар сарын цалинд 70,7 сая гаруй төгрөг олгосон байна. Мөн эрх шилжүүлсэн тушаал хүчингүй болсон 2025.06.12-ны өдрөөс хойш 248 сая төгрөгийн 40 гаруй гүйлгээ гаргасан. Гэтэл Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан СЭМҮТ-ийн бүтцэд Сэтгэц нийгмийн сэргээн засах төв гэсэн нэгж байхгүй. Мөн энэ нь улсын бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд биш болох нь тогтоогдсон. Сэтгэц нийгмийн сэргээн засах төвийн үйл ажиллагааг явуулахад зориулж ажлын байр түрээслэх 82,5 сая төгрөгийн худалдан авах ажиллагааг 2025.06-07 сард 3 удаа зарсан ба тендер шалгаруулалтаас өмнө буюу 2025.05 сард иргэн З-тэй үл хөдлөх хөрөнгө түрээслэх тухай гэрээ хийсэн. Гэрээг СЭМҮТ-ийг төлөөлж хуулийн зөвлөх, хүний нөөцийн ажилтан иргэн О гэгч байгуулсан боловч тус төвд ийм ажилтан байхгүй.

Төвийн удирдлагын болон санхүүгийн үйл ажиллгаатай холбоотой дараах зөрчлүүд илэрсэн. Зарим удирдах албан хаагчдыг сонгон шалгаруулалтгүйгээр удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлага хангаагүй хүнийг албан тушаалд томилсон байна. Тухайлбал, Удирдлагын зөвлөлийн 9 гишүүний 5 нь албан тушаалын тодорхойлолтын шаардлагыг хангахгүй, 2 нь хувийн хэргээ бүрдүүлээгүй тул шаардлага хангаж байгаа эсэхийг баталгаажуулах боломжгүй, мэдээлэл өгөхгүй. Удирдлагын зөвлөлийн гишүүдэд хүндийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл зэрэг 24,9 сая төгрөгийн хууль бус нэмэгдлийг 2025 оны эхний хагас жилийн байдлаар олгоод байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж шаардлага хангаагүй олон зөвлөх ажиллуулж цалингийн зардалд 2025 оны эхний хагас жилийн байдлаар 22,4 сая төгрөг зарцуулжээ. Эмнэлгийн тусламжтай холбоотой дараах зөрчил илэрсэн. Төвийн хэмжээнд амбулаторт зөвхөн 1 эмч сэтгэл заслын үзлэг оношилгоо хийж байгаагаас амбулаторын сэтгэл заслын тусламж үйлчилгээний хүлээгдэл ажлын 29 хоног, Стрессийн шалтгаан сэтгэцийн эмгэг судлалын клиникийн хүлээгдэл 2025 оныг дуустал дүүрсэн байгаа ба үүнд ямар нэгэн зохицуулалтын арга хэмжээ аваагүй ажилласаар байна. 2024, 2025 оны эхний жилийн байдлаар 20 хувьд оношийн зөрүү гарсан” гэлээ.           


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
Дулаалгын төсөл хэрэгжиж эхэллээ 18 минутын өмнө
НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө 27 минутын өмнө
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 Мвт хүчин чадал бүхий II блокийг 12 сард ашиглалтад оруулна 48 минутын өмнө
Агсан тавьж буй бичлэг нь цацагдсан “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавыг ажлаас нь чөлөөллөө 57 минутын өмнө
Мансууруулах үйлчилгээтэй ургамал түүж бэлтгэн, хадгалсан иргэнийг баривчилжээ 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог 1 цагийн өмнө
Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар төлбөртэй тусламж үйлчилгээний ₮478 саяын орлогыг хувийн дансандаа авсан 2 цагийн өмнө
Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн төсөл хэрэгжүүлнэ 2 цагийн өмнө
Бөөрөлжүүтийн станц 350 сая киловатт цаг эрчим хүч нийлүүлээд байна 3 цагийн өмнө
Төрийн байгууллагын тогтолцоо, гүйцэтгэлийн үнэлгээг шинэ шатанд гаргана 3 цагийн өмнө
Шархад дэд төвийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа 3 цагийн өмнө
НҮЦГЭН ЗУРГИЙГ ЧИНЬ ДЭЛГЭНЭ ХЭМЭЭН 397 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ 5 цагийн өмнө
Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай 5 цагийн өмнө
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн эхний өдөр 49 мянга гаруй хүүхэд бүртгүүлжээ 5 цагийн өмнө
ТҮЙМРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙГАА 472 ХҮНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ 5 цагийн өмнө
Gem mall худалдааны төвд эхнэрээ хутгалж хөнөөсөн этгээдэд прокуророос 12-25 жил эсвэл бүх насаар нь хорих ял төлөвлөжээ 6 цагийн өмнө
"Элсний баяр" 2025 наймдугаар сарын 15, 16, 17-нд Өмнөговь аймагт болно 6 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД ФИЛИППИН УЛСАД АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА 6 цагийн өмнө
Хуурамч вэб сайт үүсгэн иргэдийг залилж байсан этгээдийг илрүүлжээ 6 цагийн өмнө
БГД-ийн 18 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажил 80 хувьтай үргэлжилж байна 7 цагийн өмнө