БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн төсөл хэрэгжүүлнэ

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдал, эх орны хөрсөнд ургасан чанартай хүнсний ногоогоор хангах зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо буюу Био комбинатад 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн төслийг БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд хүнсний нарийн ногоо тариалах хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэл, хадгалалтын зоорь байгуулна. Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүрэгт хүлэмжийн тариалалт 16 га талбай буюу нийт хүлэмжийн тариалалтын талбайн 32 хувийг эзэлдэг байна.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин энэхүү төслийн хэлэлцээр өнгөрсөн онд эхэлсэн. Анх 4 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжих төсөл байсан. Нийслэлийн иргэдийн нарийн ногооны хэрэгцээ шаардлагад үндэслэн олон улсын байгууллагуудтай хамтарсан уулзалт, судалгаа, төлөвлөлтүүдийн үр дүнд 13 сая ам.долларын өртөг бүхий цогц төсөл болгон өргөжүүлж буйгаа илэрхийлэв.

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 89 аж ахуй нэгж, 445 иргэн нийт 50.1 га талбайд хүлэмжийн аж ахуй эрхэлдэг. Үүнээс 23.5 га талбайд өвлийн хүлэмж, 26.6 га талбайд зуны хүлэмжид тариалалт хийдэг. Жилдээ 2500-3400 тонн ургац хураан авдаг. Гэвч нийслэлийн хүн амын нарийн ногооны хэрэгцээг 60 мянган тонн гэж тооцдог. Дотоодын хэрэглээгээ хангахын тулд 50 га талбайд өвлийн хүлэмж нэмж байгуулснаар жилдээ 16.5 мянган тонн ургац хураан авч, дотоодын хэрэглээг 100 хувь хангах боломж бүрдэх аж.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дулаалгын төсөл хэрэгжиж эхэллээ 5 минутын өмнө
НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө 15 минутын өмнө
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 Мвт хүчин чадал бүхий II блокийг 12 сард ашиглалтад оруулна 35 минутын өмнө
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавыг чөлөөллөө 44 минутын өмнө
Мансууруулах үйлчилгээтэй ургамал түүж бэлтгэн, хадгалсан иргэнийг баривчилжээ 58 минутын өмнө
ТАНИЛЦ: Ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог 1 цагийн өмнө
Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар төлбөртэй тусламж үйлчилгээний ₮478 саяын орлогыг хувийн дансандаа авсан 2 цагийн өмнө
Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн төсөл хэрэгжүүлнэ 2 цагийн өмнө
Бөөрөлжүүтийн станц 350 сая киловатт цаг эрчим хүч нийлүүлээд байна 2 цагийн өмнө
Төрийн байгууллагын тогтолцоо, гүйцэтгэлийн үнэлгээг шинэ шатанд гаргана 2 цагийн өмнө
Шархад дэд төвийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа 3 цагийн өмнө
НҮЦГЭН ЗУРГИЙГ ЧИНЬ ДЭЛГЭНЭ ХЭМЭЭН 397 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ 5 цагийн өмнө
Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай 5 цагийн өмнө
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн эхний өдөр 49 мянга гаруй хүүхэд бүртгүүлжээ 5 цагийн өмнө
ТҮЙМРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙГАА 472 ХҮНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ 5 цагийн өмнө
Gem mall худалдааны төвд эхнэрээ хутгалж хөнөөсөн этгээдэд прокуророос 12-25 жил эсвэл бүх насаар нь хорих ял төлөвлөжээ 5 цагийн өмнө
"Элсний баяр" 2025 наймдугаар сарын 15, 16, 17-нд Өмнөговь аймагт болно 6 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД ФИЛИППИН УЛСАД АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА 6 цагийн өмнө
Хуурамч вэб сайт үүсгэн иргэдийг залилж байсан этгээдийг илрүүлжээ 6 цагийн өмнө
БГД-ийн 18 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажил 80 хувьтай үргэлжилж байна 7 цагийн өмнө