БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Төрийн байгууллагын тогтолцоо, гүйцэтгэлийн үнэлгээг шинэ шатанд гаргана

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Төрийн байгууллагуудын бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээг илүү үр дүнтэй, хүртээмжтэй болгох зорилготой “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ” Азийн загвар байгууллагын төслийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2025.08.05/ боллоо. Төслийг ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын санаачилгаар Монголын Бүтээмжийн Төв, Азийн Бүтээмжийн Байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийг дэмжих, засаглалын чанарыг дээшлүүлэх томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд ОУ-ын туршлага, шалгарсан аргачлал, зохион байгуулалтын шинэчлэлтээр төрийн байгууллагуудын сахилга, хариуцлага, бүтээмжийг нэмэгдүүлэх нь чухал үүрэгтэйг онцоллоо.

Төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын хоёрдугаар төв эмнэлэг “загвар байгууллага”-аар сонгогдон оролцож байна. Эдгээр байгууллагууд үйл ажиллагаагаа бүтээмжийн олон улсын стандартад нийцүүлэн сайжруулах, стратегийн төлөвлөлт, хүний нөөцийн менежмент, үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Төсөл хэрэгжсэнээр төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайжирч, иргэд төрийн үйлчилгээг илүү хялбар, шуурхай, ойлгомжтой, ил тод авах боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн хөгжлийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны байгууллага, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хууль ёсыг сахиулж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, хяналт тавих хариуцлагатай үүргийг Тэргүүн Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар хариуцан ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавыг чөлөөллөө 29 минутын өмнө
Мансууруулах үйлчилгээтэй ургамал түүж бэлтгэн, хадгалсан иргэнийг баривчилжээ 43 минутын өмнө
ТАНИЛЦ: Ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог 46 минутын өмнө
Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар төлбөртэй тусламж үйлчилгээний ₮478 саяын орлогыг хувийн дансандаа авсан 2 цагийн өмнө
Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн төсөл хэрэгжүүлнэ 2 цагийн өмнө
Бөөрөлжүүтийн станц 350 сая киловатт цаг эрчим хүч нийлүүлээд байна 2 цагийн өмнө
Төрийн байгууллагын тогтолцоо, гүйцэтгэлийн үнэлгээг шинэ шатанд гаргана 2 цагийн өмнө
Шархад дэд төвийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа 3 цагийн өмнө
НҮЦГЭН ЗУРГИЙГ ЧИНЬ ДЭЛГЭНЭ ХЭМЭЭН 397 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ 4 цагийн өмнө
Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай 4 цагийн өмнө
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн эхний өдөр 49 мянга гаруй хүүхэд бүртгүүлжээ 5 цагийн өмнө
ТҮЙМРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙГАА 472 ХҮНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ 5 цагийн өмнө
Gem mall худалдааны төвд эхнэрээ хутгалж хөнөөсөн этгээдэд прокуророос 12-25 жил эсвэл бүх насаар нь хорих ял төлөвлөжээ 5 цагийн өмнө
"Элсний баяр" 2025 наймдугаар сарын 15, 16, 17-нд Өмнөговь аймагт болно 5 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД ФИЛИППИН УЛСАД АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА 6 цагийн өмнө
Хуурамч вэб сайт үүсгэн иргэдийг залилж байсан этгээдийг илрүүлжээ 6 цагийн өмнө
БГД-ийн 18 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажил 80 хувьтай үргэлжилж байна 6 цагийн өмнө
ЦХИХХ-ны салбар 2026 оны улсын төсвийн хүрээнд хиймэл оюунд түшиглэсэн эдийн засгийн суурь дэд бүтцийг бүрдүүлэх зорилт тавин ажиллана 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Торгоны зам ба Хархорум” соёл аялал жуулчлалын наадам үргэлжилнэ 7 цагийн өмнө
2025-2026 оны хичээлийн жилийн өвлийн амралтыг нэг долоо хоног сунгажээ 23 цагийн өмнө