БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЦХИХХ-ны салбар 2026 оны улсын төсвийн хүрээнд хиймэл оюунд түшиглэсэн эдийн засгийн суурь дэд бүтцийг бүрдүүлэх зорилт тавин ажиллана

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон.

 Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын  ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны сайд Э.Батшугар, Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр, холбогдох алба хэлтсийн дарга нар, харьяа байгууллагуудын дарга нар болон ХХМТ-ын салбарын төлөөллүүд оролцлоо.

2026 оны улсын төсвийн хүрээнд Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам нь Монгол Улсын дижитал шилжилтийг гүнзгийрүүлж, харилцаа холбоо болон дата дэд бүтэц өргөтгөл , хиймэл оюунд түшиглэсэн эдийн засгийн суурь дэд бүтцийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

 ЦХИХХ-ны яам төсвийн багцдаа дараах тэргүүлэх чиглэлүүдийг тусган оруулж байна.

Үүнд:

1. Харилцаа холбооны дэд бүтцийн өргөтгөл Монгол Улсын бүх аймаг, сум, багийг өндөр хурдны интернэт сүлжээнд бүрэн холбож, орон нутгийн хөгжлийг дэмжих үндсэн суурийг бүрдүүлнэ. Үүнд үүрэн сүлжээ, шилэн кабелийн сүлжээний тэлэлт, дагалдах суурь дэд бүтцийн шинэчлэл багтаж байна.

2. Үндэсний дата төвийн төхөөрөмж хүчин чадлыг нэмэгдүүлэх болон GPU cluster төв Үндэсний дата төв бол төрийн болон хувийн салбарын өгөгдлийн найдвартай хадгалалт, боловсруулалт, хүртээмжийг хангах төвлөрсөн онц чухал байгууллага юм.  Төрийн үйлчилгээ цахимжих тутамд дата дэд бүтцийн өргөтгөл даган нэмэгдэж байдаг.  Энэ нь цаашлаад өгөгдөлд суурьласан шийдвэр гаргалт чухал ач холбогдолтой билээ. GPU (Graphics Processing Unit) кластер гэдэг нь хиймэл оюун ухаан (AI), их өгөгдөл (Big Data), гүнзгий сургалт (Deep Learning) зэрэг өндөр тооцоолол шаардсан процессыг нэгэн зэрэг олон GPU төхөөрөмжөөр гүйцэтгэх өндөр хүчин чадал бүхий тооцоолох төв юм. Энэ төсөвлөсөн GPU cluster төвийг нэвтрүүлснээр зөвхөн мэдээлэл технологийн салбарт бус Монгол Улсад үндэсний AI моделиуд, хэл боловсруулах систем, өгөгдөлд суурилсан шийдлүүдийг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтэц. Мөн Эрдэм шинжилгээний байгууллага, дотоодын гарааны бизнесүүд өндөр өртөгтэй гадаад cloud ашиглах шаардлагагүй болно. Гадаад улсын дата төвүүдэд хандахгүйгээр дотооддоо хөгжүүлэлт хийх нь мэдээллийн аюулгүй байдлыг хангана.

Эдгээр чиглэл нь зөвхөн мэдээллийн технологийн салбарт хамаарах бус, эдийн засгийн өсөлт, төрийн үйлчилгээний хүртээмж, иргэн төвтэй бодлогын шинэ түвшинд хүрэх үндсэн нөхцөл болох юм.

Цаашид ЦХИХХЯ  хариуцлагатай, нээлттэй, үр дүн чиглэсэн байдлаар төсвийн хөрөнгө оруулалтыг удирдаж, та бүхний дэмжлэгтэйгээр үр ашигтай хэрэгжүүлэхийг зорьж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТҮЙМРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙГАА 472 ХҮНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ 4 минутын өмнө
Gem mall худалдааны төвд эхнэрээ хутгалж хөнөөсөн этгээдэд прокуророос 12-25 жил эсвэл бүх насаар нь хорих ял төлөвлөжээ 10 минутын өмнө
"Элсний баяр" 2025 наймдугаар сарын 15, 16, 17-нд Өмнөговь аймагт болно 21 минутын өмнө
АЛБА ХААГЧИД ФИЛИППИН УЛСАД АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА 38 минутын өмнө
Хуурамч вэб сайт үүсгэн иргэдийг залилж байсан этгээдийг илрүүлжээ 39 минутын өмнө
БГД-ийн 18 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажил 80 хувьтай үргэлжилж байна 1 цагийн өмнө
ЦХИХХ-ны салбар 2026 оны улсын төсвийн хүрээнд хиймэл оюунд түшиглэсэн эдийн засгийн суурь дэд бүтцийг бүрдүүлэх зорилт тавин ажиллана 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Торгоны зам ба Хархорум” соёл аялал жуулчлалын наадам үргэлжилнэ 2 цагийн өмнө
2025-2026 оны хичээлийн жилийн өвлийн амралтыг нэг долоо хоног сунгажээ 17 цагийн өмнө
НБОГ-ын улсын байцаагч Б.Энхжаргал Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний халз буудлагын төрөлд алтан медалийн эзэн боллоо 17 цагийн өмнө
Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ 18 цагийн өмнө
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна 18 цагийн өмнө
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13140 болжээ 19 цагийн өмнө
СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ 19 цагийн өмнө
Нийслэлд 4 сургууль, 6 цэцэрлэг, 4 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заалыг ашиглалтад орууллаа 19 цагийн өмнө
Д.Трамп цөмийн шумбагч хөлөг онгоц байрлуулах тушаал өгчээ 20 цагийн өмнө
Өнөөдөр хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Саппорогийн уулзвараас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг “ТАСО” компани өөрийн үйлдвэрлэсэн чулуугаар тохижуулж байна 21 цагийн өмнө
Э.Амартүвшин "Дэлхийн шилдэг баритон" жагсаалтад чансаагаараа нэгдүгээрт бичигджээ 21 цагийн өмнө
НЭМҮТ: Харшилтай хүүхдийг давс, хужиртай хар цайнд оруулах нь сайн эмчилгээ болно 22 цагийн өмнө