БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна

Г.Оюунтуяа
4 цагийн өмнө

Улаанбаатар хотыг олон төвт хот болгох ажлын хүрээнд Баянхошуу дэд төвийг орон сууцжуулах төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд НОСК-иас “Баянхошуу орон сууцжуулалт” төслийг хэрэгжүүлж байна.

Баянхошуу орон сууцжуулалт төсөл нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон төсөл бөгөөд 60 орчим га талбайд хоёр үе шаттайгаар хэрэгжих юм. Төслийн хүрээнд хоёр байршилд нийт 5000 айлын орон сууцыг барихаар төлөвлөсөн бөгөөд Баянхошууны 41.3 га талбайд нийт 2816 айлын орон сууц, Шархадны 19.2 га талбайд 2184 айлын орон сууц барина.

 

 

Баянхошуу дэд төвийн I шатанд нийт 462 айлын орон сууц баригдаж байна. Одоогоор B15 талбарт баригдаж буй 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил 98 хувьтай, улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж буй. B13-1 талбарт 150, B13-2 талбарт 76 айлын орон сууцны барилга угсралтын ажил 70 гаруй хувьтай, нийт ажлын гүйцэтгэл 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй байна. Харин хамгийн сүүлд эхэлсэн B13-3 талбарт 126 айлын орон сууцны гүйцэтгэгчийн ажлын сонгон шалгаруулалт хийгдэж байгаа юм.

Төслийн хүрээнд орчны тохижилт, ногоон байгууламж болон инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэж байгаа бөгөөд дэд бүтцийн ажлын гүйцэтгэл 90 хувьтай, гадна тохижилтын ажил 19 хувьтай үргэлжилж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2025-2026 оны хичээлийн жилийн өвлийн амралтыг нэг долоо хоног сунгажээ 3 цагийн өмнө
НБОГ-ын улсын байцаагч Б.Энхжаргал Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний халз буудлагын төрөлд алтан медалийн эзэн боллоо 3 цагийн өмнө
Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ 4 цагийн өмнө
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна 4 цагийн өмнө
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13140 болжээ 5 цагийн өмнө
СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ 5 цагийн өмнө
Нийслэлд 4 сургууль, 6 цэцэрлэг, 4 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заалыг ашиглалтад орууллаа 5 цагийн өмнө
Д.Трамп цөмийн шумбагч хөлөг онгоц байрлуулах тушаал өгчээ 6 цагийн өмнө
Өнөөдөр хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Саппорогийн уулзвараас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг “ТАСО” компани өөрийн үйлдвэрлэсэн чулуугаар тохижуулж байна 8 цагийн өмнө
Э.Амартүвшин "Дэлхийн шилдэг баритон" жагсаалтад чансаагаараа нэгдүгээрт бичигджээ 8 цагийн өмнө
НЭМҮТ: Харшилтай хүүхдийг давс, хужиртай хар цайнд оруулах нь сайн эмчилгээ болно 8 цагийн өмнө
Камчаткийн хойгийн галт уул 600 жилийн дараа дэлбэрчээ 8 цагийн өмнө
Дэлхийн шатрын их мастер Магнус Карлсен шатрын анхны цахим тэмцээнд түрүүллээ 8 цагийн өмнө
"Зүрх мартахгүй" төслийн хүрээнд Монгол, Тува, Киргизстан зэрэг улсын 1580 хүүхдэд амьдрал бэлэглэжээ 8 цагийн өмнө
Элэгний хорт хавдартай хүмүүсийн тоо 2050 он гэхэд дэлхий даяар хоёр дахин нэмэгдэнэ 9 цагийн өмнө
Ирэх оны төсвийн төсөлд иргэдийн саналыг өнөөдөр авч эхэллээ 9 цагийн өмнө
НОК-ЫН ШУУРХАЙ ШТАБААС ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ 10 цагийн өмнө
Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна 11 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: 2026 оны төсвийн төслийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэг болно 12 цагийн өмнө