Өнөөдөр болох үйл явдлын тойм
8:00 цагт: "Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ, Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төслийн нээлт НЗДТГ-ын байранд болно.
11:00 цагт: Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн СЭМҮТ-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар ЭМЯ-нд мэдээлэл өгнө.
Орон нутагт:
-Өвөрхангай аймгийн Хархорин суманд “Торгоны зам ба Хархорум” соёл аялал жуулчлалын наадам энэ сарын 7-ныг дуустал үргэлжилнэ.