БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Татварын өрөнд орсон татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг хална

Г.Оюунтуяа
Өчигдөр

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны зургадугаар сарын 04-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хууль батлагдсанаар татвар төлөгчдөд үзүүлэх зөвлөн туслах үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, гааль, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө авах боломж хялбар болно. Үүний үр дүнд татвар төлөгч, татвар, гаалийн байгууллагын хооронд үүсдэг хуулийн хэрэглээтэй холбоотой маргаан багасаж, татварын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ.

Татвар төлөгчийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, татварын хууль тогтоомжийг сайн дураар дагаж мөрдөхөд дэмжлэг үзүүлэх нь зөвлөн туслах үйлчилгээний нэг гол зорилго юм. Үүний хүрээнд татвар төлөгчийн хууль хэрэгжүүлэх түвшин буурах болон татварын эрсдэлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл үүссэн тохиолдолд татварын алба урьдчилан сануулж, татвар төлөгчид алдаа, зөрчлөө өөрөө засах, арилгах боломжийг олгох юм. Энэ нь татварын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, татварын орчны тогтвортой байдлыг хангах, татвар төлөгчид хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.

Түүнчлэн, татварын алба татвар төлөгчийг алдаа гаргасны дараа хянан шалгаж акт, торгууль тавих бус, татварын тайланг залруулах хугацааг сунгаж, татвар төлөгчдөд итгэл үзүүлж, татвар хураалт, хяналт шалгалтын үйл ажиллагаа илүү үр дүнтэй, татвар төлөгчдөд чирэгдэл багатай, эрсдэлд суурилсан байдлаар хийж гүйцэтгэх нөхцөлийг бий болгоход чухал нөлөөтэй. Санхүүгийн нөхцөл байдал нь хүндэрч, татварын өрөнд орсон татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг халж, тодорхой хэсгийг битүүмжлэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр татвар төлөгчийн бизнесийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр өр төлөх боломжоор хангах, үйл ажиллагааг үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзлээ. 




0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа 21 минутын өмнө
Ц.Даваасүрэн: Эдийн засгийн нөхцөл байдал алдагдалтай байна. Энэ үеийг нөхөх хүн хэрэгтэй 47 минутын өмнө
Цэргийн цол чимэг олгодог 34 дэх удаагийн "Бүх цэргийн наадам"-ын барилдаан болж байна 59 минутын өмнө
Ч.Хүрэлбаатар: Миний хувьд дараагийн засагт ажиллахгүй 1 цагийн өмнө
​"ӨРӨВЧ, НИНЖИН СЭТГЭЛИЙН БОЛОВСРОЛ" ОЛГОХ "EMPATHY EDUCATION" ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА 1 цагийн өмнө
Б.Амарсанаа: МАН-ын Бага хурлын хуралдаанаас гарсан шийдвэр хэрэгжихгүй хоёр долоо хонож байна 1 цагийн өмнө
Д.Тогтохсүрэн: Ерөнхий сайдад эдийн засгийн өндөр мэдлэгтэй, улстөрийн хувьд бэлтгэгдсэн хүн байх хэрэгтэй 2 цагийн өмнө
БҮТЦЭЭ ЗУРСАН ИХ ЭВСЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР ЕРӨНХИЙ САЙДАА ХҮЛЭЭЖ БАЙНА 2 цагийн өмнө
MGL-1 Fighting Championship #22 - “Khangarid Cup” тэмцээнд олон улсын шилдэг тулаанчид өрсөлдөнө 2 цагийн өмнө
​Х.Нямбаатар: Шинэ Засгийн Газар яаралтай арга хэмжээ авахгүй бол дээр дурьдсан байршлууд ирэх өвөл хөлдөх бодит эрсдэл үүснэ 3 цагийн өмнө
ХАМТЫН АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЭХ, ГАМШГААС ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ 3 цагийн өмнө
Дэлхийн хамгийн “ядуу” ч өгөөмөр Ерөнхийлөгчийн амьдрал 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: ДЦС-3-д гарсан ослоос үүдэж, ирэх өвөл зарим байршлуудад хөлдөх бодит эрсдэл үүснэ 3 цагийн өмнө
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана 4 цагийн өмнө
BTS хамтлагийн үлдсэн таван гишүүн энэ сард цэргээс халагдана 4 цагийн өмнө
Үндэсний эрх ашгаа хамгаалж 100.000 барилгачид хугацаагүй касктай суулт хийж байна 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Саха Якутын гар урчуудын адууны дэл сүүлээр хийсэн сүлжмэл эдлэлийн үзэсгэлэнгийн нээлт болно 5 цагийн өмнө
АН-ЫН ТОМИЛГОО ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙГ САМАРЧ БАЙНА 17 цагийн өмнө
Нарны гүүрний баруун талын туслах авто замаас Вокзалын автобусны буудал хүртэлх замын хөдөлгөөнийг маргааш өглөө нээнэ 19 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна 19 цагийн өмнө