БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна

С.Жамъяаннацаг
2025/06/05

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Төслийн нэгдүгээр шугам буюу Яармаг-Хархорин чиглэлийн бүтээн байгуулалтын ажлыг гуравдугаар сарын 10-нд эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар өрөмдлөгийн шон суурийн ажлыг бүрэн дуусгасан бөгөөд холбогч тавцан, багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна. 

Ажлын явцын талаар “Моннис Инженеринг” ХХК-ийн Төслийн менежер Б.Мөнхбаясгалан “Төслийн хүрээнд хийх нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан багана суурийг байрлуулсны дараа шон суурь металл хийцийн угсралтын ажлыг эхлүүлнэ. Өнөөдрийн байдлаар голын ай савд байрлах багана сууриуд цутгалт авахад бэлэн болсон. Цутгалт авснаас хойш бетоны бэхжилт 70 хувьд хүрэхэд дээд талын металл хийц угсралтын ажил эхлэх юм. Ийнхүү ирэх наймдугаар сард багтаан бүх суурийн ажлыг дуусгахаар төлөвлөж байна” гэлээ.

Бүтээн байгуулалтын ажилд 70 гаруй инженер, текникийн ажилтан дүүжин замын тээврийн трасс дагуу 21 байршилд ажиллаж байна. Барилга угсралтын ажлыг энэ оны арванхоёрдугаар сард бүрэн дуусгаж, ирэх оны II улиралд улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгааг тэрбээр онцоллоо. 

Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км үргэлжлэх дүүжин замын тээвэр хоёр зогсоолтой, 98 кабинтай байх бөгөөд нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай, аялах хугацаа 11 минут, тулгуур баганын өндөр 7.5-42 метр, тээвэрлэх хурд 21 км/цаг байна. Уг бүтээн байгуулалт ашиглалтад орсноор оргил цагийн үеийн хөдөлгөөний ачааллыг хуваалцаж, Яармаг, Нисэхийн түгжрэлийг бууруулж улмаар замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө 11 цагийн өмнө
​ДЭЛХИЙН МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗҮҮН ӨМНӨД АЗИ, ХЯТАДЫН ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭД КОМИССЫН 28 ДАХЬ УДААГИЙН ХУРАЛДААН УЛААНБААТАР ХОТНОО БОЛЖ БАЙНА 13 цагийн өмнө
Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 дуудлага бүртгэгджээ 14 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна 15 цагийн өмнө
ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД НЭВТРҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр Өвөрхангай аймагт ажиллалаа Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, бороо орно Өчигдөр
ОХУ-ААС ЗАХИАЛСАН ШҮЛХИЙН ВАКЦИНААР БАРУУН 5 АЙМГИЙН 2.3 САЯ ТОЛГОЙ МЭДРЭМТГИЙ МАЛД НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ 2026/07/27
Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж байна 2026/07/27
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/07/27
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2026/07/24
ОБЕГ: ГАЛ ТҮЙМРИЙН ТАРХАЛТЫГ ЗОГСООЖ, БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/07/24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо 2026/07/24
Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2026/07/24
Н.Номтойбаяр: Хүй долоон худагт шинээр байгуулах цогцолборын шавыг 9-р сард тавина 2026/07/23
АЗИЙН ЦАГДААГИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН Х ДУГААР ХУРАЛ БОЛЖ БАЙНА 2026/07/23
Төрийн өмчийн орон сууцанд иргэдийг хамруулах сонгон шалгаруулалтын талаар санал солилцлоо 2026/07/23
Долдугаар сарыг дуустал болох наадмын ХУВААРЬ 2026/07/23
“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа 2026/07/23
ТӨВ АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 80 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/07/23