Өнөөдөр болох үйл явдлын тойм
9:00 цагт: "Тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд болно
9:00 цагт: “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох сонгон шалгаруулалтын талаар СТӨ-д мэдээлэл өгнө.
11:00 цагт: ХӨСҮТ, НЭМГ-аас улаанбурхан өвчний нөхцөл байдал, дэгдэлтэд авч буй хариу арга хэмжээний талаар мэдээлнэ.
11:00 цагт: Саха Якутын гар урчуудын адууны дэл сүүлээр хийсэн сүлжмэл эдлэлийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейд болно.