БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Г.Оюунтуяа
Өчигдөр

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно. Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна. Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно.  Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.

74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ. Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно 2 цагийн өмнө
ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР ДОРНОД, СҮХБААТАР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛҮҮД АЖИЛЛАЖ БАЙНА 2 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэг болон Төв аймгийн сумдад цахилгааны хязгаарлалт хийнэ 3 цагийн өмнө
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ 3 цагийн өмнө
Үйл явдал: "Монголын эдийн засгийн тойм" тайланг танилцуулна 4 цагийн өмнө
Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ 19 цагийн өмнө
М.Нарантуяа-Нара: Х.Нямбаатар чинь харин ёстой урд хожид хэний ч сэтгэж зориглож хийж байгааагүйг мөс зүсэж хийсээр байгаа хүн шүү 20 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа 21 цагийн өмнө
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ 21 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА Өчигдөр
А.БАЯР: ХУЛГАЙЛАХ БОЛОН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ТОО БУУРСАН НЬ ХАР ЦЭГҮҮДИЙГ КАМЕРЖУУЛСАН МӨН ИРГЭДИЙН ХЯНАЛТ САЙЖИРСНЫХ Өчигдөр
Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр
“Ханбогд кашмер” ХХК, “Nolur cashmere” брэнд Солонгосын алдарт “Suitfabric”-тай хамтран tailor made үйлчилгээг эх орондоо нэвтрүүллээ Өчигдөр
Д.Батсүх: Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах өргөдөлд хэн ч, хэдэн ч и-мэйлээр гарын үсэг зурах боломжтой нь хууль бус Өчигдөр
“UB Robot - 2026” тэмцээн боллоо Өчигдөр
Н.НОМТОЙБАЯР: ​СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТ ХАНГАЛТГҮЙ, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН ТӨГӨЛДӨРЖӨӨГҮЙ, ХЭРЭГЖИЛТИЙН МЕХАНИЗМ СУЛ БАЙГААГ ЦОГЦООР НЬ ӨӨРЧИЛНӨ Өчигдөр
Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна 2026/04/07
Н.НОМТОЙБАЯР: ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН, ЦАЛИН ХӨЛС, УРАМШУУЛЛЫН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛНА 2026/04/07
Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно 2026/04/07
Согтуурсан үедээ бусдын биед халдаж, хүнд гэмтэл учруулжээ 2026/04/07