БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Гадна хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг мөрдөөгүй 500 гаруй зөрчлийг илрүүллээ

Г.Оюунтуяа
2025/03/21

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчил арилгах ажлыг энэ сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн. Нийслэлийн холбогдох 10 гаруй мэргэжлийн байгууллага хамтран дүүрэг тус бүрийг гурван хэсэгт хуваан хяналт шалгалт зохион байгуулж байгаа юм.

Энэ удаад хяналт шалгалтын багийнхан Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Тус дүүрэг нь нийслэлийн бусад дүүрэгтэй харьцуулахад худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага олонтой. Тэдгээр байгууллагад хяналт шалгалт хийж, Баянзүрх дүүрэгт гэхэд нийт 500 гаруй зөрчлийг илрүүлээд байна. Шалгалтаар гадна хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг мөрдөөгүй зөрчлүүд нийтлэг илэрчээ.

“Байгууллагууд нэгдсэн байдлаар хаягжилтаа засах хэрэгтэй байна”

БЗД-ийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Билэгсайхан:

-Энэ шалгалтаар ААН-үүд гадна тохижилт, барилга байгууламжийн стандарт мөрдөөгүй буюу үүн дотроо хашаа, хайсыг буруу барьж байрлуулах зөрчил нийтлэг илэрч байна. Жишээ нь, өөрийн өмчийн газраас илүү гаргаж хашаа барих, стандарт хангаагүй хашаа барих, гадна хаягийн зөрчил түгээмэл илэрлээ. Хяналт шалгалтын мэргэжлийн байгууллагууд шалгалтыг гүйцэтгэж байгаа учир зөрчлийг газар дээр нь шийдэж, арилгах арга хэмжээг шуурхай зохион байгуулж, зөвлөмж өгч ажиллаж байна. Худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа ААН-үүд холбогдох стандартаа заавал мөрдөх үүрэгтэй. Нийтлэг илэрч байгаа зөрчил хаягийн байгууламжтай холбоотой асуудалд хот байгуулалтын стандартыг мөдрөх ёстой. Шалгалтын дараа ААН-үүдтэй хамтран ажиллаж, нэгдсэн байдлаар хаягжилтыг шийдэх боломжтой.

“Зөрчил арилгаагүй ААН-ийг албадан буулгах хүртэл арга хэмжээ авна”

НХШГ-ын Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Мөнхзаяа:

-Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний чиглэлээр 18,600 гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг. ААН-ийн 70 хувь нь стандартын шаардлага мөрддөггүй. Ихэнх зөрчлийг гадна хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг мөрдөөгүй зөрчил эзэлж байна. Тиймээс бид 2022 онд батлагдсан гадна хаягт дагаж мөрдөх хотын стандартын шаардлага, зөвлөмжүүдийг аж ахуйн нэгжүүдэд хүргэн ажиллаж байна. Тус стандартад гадна хаягийн байгууламжийг тухайн барилгын гадна фасадны 20 хувиас хэтрэхгүй, нэг орон зайд жигд хэмжээтэйгээр байршуулна гэж заасан төдийгүй хамгийн гол шаардлага нь гадна хаягийг Монгол хэлээр бичиж байршуулна гэж тусгасан байдаг. Бид эхний ээлжид тухайн иргэн, аж ахуйн нэгжид хугацаатай үүрэг даалгаврыг хүргүүлж байгаа бөгөөд өгсөн хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд албадан буулгах хүртэл арга хэмжээг авч ажиллана.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Шинэ мэдээ

2025-03-21 16:33

Гадна хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг мөрдөөгүй 500 гаруй зөрчлийг илрүүллээ

2025-03-21 13:50

A total of 143.9 tons of reserve meat sold out

2025-03-21 12:15

The Governor of the capital and Mayor of Ulaanbaatar received the Head of the Republic of Buryatia, Tsydenov Alexey Sambuevich

2025-03-21 12:00

Улаанбаатар хотын хэмжээнд хаврын их цэвэрлэгээ маргааш эхэлнэ

2025-03-21 11:45

Таван чиглэлд нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг үе шаттай өргөтгөнө

2025-03-21 10:05

“Наурызын баяр-2025” арга хэмжээ Төв талбайд маргааш болно

2025-03-21 09:26

H. Nyambaatar: Households will be given a choice of gas or electric heaters, and MNT 100,000 will be reduced from bills every month

2025-03-20 19:00

БНБУ-ын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа

2025-03-20 17:19

Улаанбаатар хот дэд бүтцийн төслүүдэд БНИУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2025-03-20 13:00

Өнөөдрийн байдлаар нийт 143.9 тонн нөөцийн мах худалдан борлуулаад байна

2025-03-20 12:53

БНХАУ-ын Эксим банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2025-03-20 10:10

Хүнсний салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, шинэлэг инновацын шийдлийг шалгаруулах хакатоны бүртгэл явагдаж байна

2025-03-19 14:45

Х.Нямбаатар: Айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуур сонголтоор тавьж, хэрэглээний зардлаас сар бүр 100,000 төгрөг хөнгөлнө

2025-03-19 14:00

The installation of the new bridge piers on the Zaisan Bridge is 40 percent complete

2025-03-19 11:44

“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд үргэлжилж байна

2025-03-19 11:00

1,252 units of land were cleared and disinfected as part of the Selbe Sub-Center land acquisition

2025-03-19 08:58

“Ирээдүйн мистер-2025” тэмцээнд оролцох тамирчдад допингийн эсрэг сургалтыг зохион байгууллаа

2025-03-18 17:00

Тусгай замын автобус төслийн санхүүжилт авах судалгааны ажил үргэлжилж байна

2025-03-18 16:48

B. Amarmend: The Booroljut station is 100 percent complying with the procedures and orders of the National Dispatch Center

2025-03-18 13:15

Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЭНЭ ЖИЛ 94.1 КМ ЯВГАН БОЛОН ДУГУЙН ЗАМ ТАВИХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА 10 цагийн өмнө
ЦХИХХН-яам “Цахимаар нэн тэргүүнд” хөдөлгөөний хүрээнд Дорноговь аймагт цахим шилжилтийг эрчимжүүлэх уулзалт зохион байгууллаа 13 цагийн өмнө
А.БАЯР: НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО 13 цагийн өмнө
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ 15 цагийн өмнө
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Цахим Дорноговь” арга хэмжээг нээж цахимаар мэндчилгээ дэвшүүллээ 15 цагийн өмнө
“Монголын Геологи, Хайгуул-2026”: Салбарын ирээдүйг тодорхойлох 17 дахь удаагийн чуулга уулзалт 16 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй 16 цагийн өмнө
Монтенегрогийн үзэсгэлэнт Морака голын хавцлын дээгүүр сүндэрлэсэн хурдны зам 16 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ огт төлөлгүй 25 жил болжээ 19 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа 20 цагийн өмнө
Э.Батшугар: 2028 он гэхэд бүх багийг 4G сүлжээнд бүрэн хамруулна 20 цагийн өмнө
Нийт 1077 угсармал орон сууцыг дулаалснаар ДЦС-2-ын үйлдвэрлэж буй дулаантай тэнцэх дулааны эрчим хүчийг хэмнэнэ 22 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Улс орон даяар дуут дохио дуугарна 22 цагийн өмнө
ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУДАД ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Өчигдөр
Төрийн байгууллагын коридорт орогнож, залилах гэмт хэрэг үйлдэж байсан этгээдийг олж тогтоожээ Өчигдөр
“AI & CODING” ХАКАТОН ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Өчигдөр
Төрийн байгууллагын коридорт орогнож бусдыг залилжээ Өчигдөр
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ Өчигдөр
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна Өчигдөр