Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын захирамжийн дагуу байгуулагдсан “Хүнсний хувьсгал”-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн VI хуралдаан боллоо.
Тус зөвлөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас баталсан " 36-р тогтоол болон хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлого, тэргүүлэх чиглэл, түүний үр дүнтэй нь уялдуулан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй юм.
Зөвлөлийн бүрэлдэхүүнийг салбар дундын уялдааг хангах зорилгоор жил бүр өргөтгөн 20 орчим хувиар гишүүдийг тоог нэмэгдүүлж, 28 эрдэмтэн судлаачидтай үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байна.
Энэ удаагийн хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үр дүнг эрчимжүүлж, шинэ техник технологи, инновацыг нэвтрүүлэн, хүнсний аюулгүй байдлыг хангахад
эрдэмтэд, судлаачидтай хамтран ажиллах талаар хэлэлцэж, 2025 оны ажлын төлөвлөгөөг баталлаа.