БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Архангай: Аялал жуулчлалын тэргүүлэх нутаг болж хөгжинө

М.МӨНХ-УЧРАЛ
Өчигдөр

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг тусгасан, нутгийн иргэдэд түшиглэсэн олон талт хамтын ажиллагааг дэмжсэн. “Аялал жуулчлалын тэргүүлэх нутаг Архангай” болон хөгжих бодлогын цогц баримт бичгийг боловсруулж баталсан. 2023-2032 онд хэрэгжүүлэх энэ баримт бичгийн зорилгыг

-Архангай аймгийн байгаль, түүх соёлын нөөцөд тулгуурласан орон нутгийн онцлог бүхий аялал жуулчлалыг хүрээлэн буй орчны менежмент, үйлчилгээний стандартад нийцүүлэн бодлогын хүрээнд хөгжүүлнэ,

-Хангай нутгийн байгалийн дүр төрх, нүүдлийн соёл иргэншил, өв уламжлалыг үндэсний, бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд таниулсан аялал жуулчлалын жишиг зорих газар болгон хөгжүүлнэ гэж тодорхолжээ.

Харин үнэ цэнтэй, бүтээмжтэй, хүртээмжтэй, тогтвортой, экологийн тэнцвэртэй, шинэ санаа, инновац шингээсэн байх нь бодлогын үнэт зүйлс нь юм.

Архангай аймгийн аялал жуулчлалын бүс нутгийн хөгжлийн зорилтууд нь

-Аялал жуулчлалыг хөгжүүлэх төвийн бүс болох

-Байгаль-түүх-соёлын хосолсон аяллыг хөгжүүлэх бүс

-Түүх соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх бүс

-Эко аялал жуулчлалыг хөгжүүлэх бүс

-Тусгай хамгаалалтын бүс (Рекреаци эмчилгээ сувилгааны аяллыг багтаасан)

-Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд бүс /Энэ бүс нь аялал жуулчлалын бусад бүсүүдтэйгээ таталцаж, хосолсон байдлаар хөгжих боломжтой бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлэх Төвийн бүс дотор дэд бүс болгон хөгжүүлж, аймгийн төвөөр дамжин өнгөрөх жуулчдын хоноглох хугацааг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ/ болгож хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 2 цагийн өмнө
ЭМЯ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлуудын хавьтлын тоо олон байна 4 цагийн өмнө
С.Амарсайхан: Стандарт бол нийгэмд аюулгүй орчныг бий болгодог үл үзэгдэгч аркитетур 4 цагийн өмнө
"Амар байна уу 2025" өргөтгөсөн худалдаанд нийслэл болон 21 аймгийн 1000 гаруй ЖДҮ эрхлэгч оролцож байна 5 цагийн өмнө
ЦЕГ: Мөрийтэй тоглоод 150 сая төгрөгөө алдсан гэх гомдлыг шалгаж байна 9 цагийн өмнө
Чингэлтэй дүүрэгт зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлж байна 10 цагийн өмнө
Торгоны зам-2025 авто ралли Монголд гурав дахь удаагаа болно 10 цагийн өмнө
Өсвөрийн бөхийн барилдааныг гурван насны ангиллаар зохион байгууллаа 11 цагийн өмнө
​“СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТ БА ЭРХ ЗҮЙН ОРЧИН” нэгдсэн хуралдаан болж байна 12 цагийн өмнө
Монголын шигшээ Гуамыг талбайд нь 11 онооны зөрүүтэй хожлоо 12 цагийн өмнө
Хогийн бункер шатаж, 150 оршин суугчийг утаажилтын бүсээс гаргажээ 12 цагийн өмнө
Ам.долларын ханш 3480 төгрөгөөр арилжиж байна 12 цагийн өмнө
Улсын Дээд Шүүх Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар нарт холбогдох хэргийн шүүхийн тогтоолыг өнөөдөр гардуулна 12 цагийн өмнө
Хятадын технологийн дэвшил 13 цагийн өмнө
Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэх аж ахуйн нэгжүүдтэй газар ашиглах эрхийн гэрээ байгуулж байна 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна 13 цагийн өмнө
Могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн 15 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүргийн VI хороонд 712 айлын орон сууц барина 15 цагийн өмнө
Кувейтийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Хүнсний салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин хэлэлцүүлэг болов Өчигдөр